Тайваний Хүүхэд Гэр Бүлийг Дэмжих Сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар өнгөрсөн бямба гарагт “Оюутны тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагаа”-гаа зохион байгуулжээ.
Энэ өдөр их дээд сургуульд суралцаж буй нийт 242 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож, цаашид үргэлжлүүлэн амжилттай суралцах боломжийг олголоо.
Тайваний Хүүхдийн Сан 2008 оноос жил бүр тус сангийн тусламжинд хамрагддаг хүүхдүүдийг их дээд сургуульд элсэн ороход нь сургалтын тэтгэлэг олгож иржээ.
Тэтгэлэг авах боломж байгааг мэдээд хичээлдээ илүү их шамдан сурснаар энэ жил 4.4 сая төгрөгтэй тэнцэх бүтэн жилийн тэтгэлэг авсан
Тэтгэлэг гардуулах үйл ажиллагаанд Улаанбаатар дахь Тайпэй худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын төлөөлөгч Хуан Гуан Рон болон тус сангийн төлөөлөгч мэргэжилтэнгүүд оролцож оюутан сурагчдад тэтгэлэг олгох батламжийг нь гардуулсан байна.
Энэ өдөр 25 оюутан бүтэн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг гардан авсан бөгөөд нийт 80 гаруй сая төгрөгийг бүрэн тэтгэлэг гардуулахад зарцуулсан байна. Тухайлбал дээрх 25 хүүхдээс жилийн төлбөрөөрөө хамгийн өндөр үнийн дүнтэй нь 6,426 мянган төгрөг, хамгийн багадаа 2,175 мянган төгрөгийн төлбөртэй суралцаж буй оюутнууд голч дүнгийн үзүүлэлтээрээ ийнхүү бүтэн жилийн тэтгэлэг гардан авлаа.
Монгол Улсын Их Сургуулийн Мэдээллийн технологийн ангийн гуравдугаар дамжааны оюутан Б.Дөлгөө “Манай гэр бүл Тайваний Хүүхдийн Сангийн тусламжинд хамрагддаг болоод 9 жил болж байна. Анх оюутан болсон жилдээ тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн. Тэр үедээ голч дүн өндөртэй оюутанд бүтэн жилийн тэтгэлэг авах боломж байгааг мэдээд хичээлдээ илүү их шамдан сурснаар энэ жил 4.4 сая төгрөгтэй тэнцэх бүтэн жилийн тэтгэлэг авсандаа туйлын их баяртай байна.
Энэхүү тэтгэлгийг авснаар манай гэр бүлийн санхүүгийн ачааллаас асар их хөнгөлж байгаагаас гадна надад цаашдаа илүү их хичээн суралцах урам зоригийг өгч байна. Мөн би Тайваний Хүүхдийн Сангийн дэргэдэх Оюутны Сайн дурын багийн гишүүн болсон, сайн дурын ажил хийж хүнд туслахын сайхныг мэдрэх үнэхээр сайхан байдаг. Энэ багийн гишүүн болсноор өөрийгөө илэрхийлэх чадварт суралцаж, илүү нээлттэй болж өөрчлөгдөж байгаа, энэ бүх боломжийг олгож буй Тайваний Хүүхдийн Сангийнхаа хамт олонд маш их баярлаж явдаг” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
2016 оноос эхлэн Тайваний Хүүхдийн Сан оюутнууддаа Тайвань улсад суралцуулах боломж олгож эхэлсэн бөгөөд 100 хувь тэтгэлэгээр нийт 6 хүүхдийг Тайвань улсад сургаж байна.
Тайвань улсад магистрийн зэрэг хамгаалснаар буцаад эх орондоо ирэхэд миний цаашдын ажлын кареерт маш их дэмжлэг болно
Тус тэтгэлэгээр суралцаж буй Энхболор хэлэхдээ “Би Монгол Улсын багшийн их сургуулийг Англи хэлний багш мэргэжлээр төгссөн. Төгссөн тэр жилдээ Тайваний Хүүхдийн Сангаас Тайваньд суралцах оюутны шалгаруулалтад оролцож 100 хувь тэтгэлэгтэйгээр Тайваний Као Шиунь Их сургуулийн хэл шинжээч мэргэжлээр магистрын ангид суралцаж байна. Сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, сар бүрийн стипэнд, эрүүл мэндийн болон бусад даатгалын төлбөр, замын зардал гэх мэт байж болох бүхий л зардлууд тэтгэлэгт маань орсон байдаг нь үнэхээр баярлууштай. Тайвань улсад магистрын зэрэг хамгаалснаар буцаад эх орондоо ирэхэд миний цаашдын ажлын карьерт маш их дэмжлэг болж өгөх учраас ийм сайхан боломж олгосон Тайваний Хүүхдийн сандаа баярлалаа” гэсэн юм.
Тус сангаас 2019 онд 12-р ангиа амжилттай төгссөн 2 хүүхдийг сонгон Тайвань улсад бакалаврын зэргээр сургахаар болсон гэх мэтчилэн жил бүр зохион байгууллагддаг энэхүү арга хэмжээ оюутан залуусын сурах урам зоригийг бадраасан, нийгэмд үр өгөөжөө өгсөн, үр дүнтэй болж өндөрлөлөө.