ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат, тагнуулын мөрдөгч О.Бархасбадь, Ч.Мөнхгал, С.Баяр, Ч.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарын есөн хүнд холбогдох шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
Шүүх бүрэлдэхүүн гэм буруугийн асуудлыг хэлэлцэхээр зөвлөлдөх тасалгаанд орсон талаар Төв аймгийн шүүхийн тамгын газраас мэдээллээ.
Шүүх бүрэлдэхүүн гэм буруутай гэж үзвэл хуралдаан үргэлжилнэ. Гэм буруугүй, эсвэл мөрдөн байцаалтад буцаана хэмээн шийдвэрлэвэл гэм буруугийн шүүх хурал өндөрлөх аж.
Шүүх хуралд нийт 49 оролцогч оролцож байгаа бөгөөд Төрийн болон албаны тухай хуулиар “Маш нууцын зэрэглэлтэй” байгаа учраас хэргийг хаалттай хэлэлцэж байгаа юм.