Английн шигшээ баг болон Арсенал, Челси, Италийн Рома зэрэг том багуудад хүчин зүтгэж байсан хамгаалагч Эшли Коул хөлбөмбөгийн спортоос зодог тайлж байгаагаа албан ёсоор зарлажээ.
Нэгэн үе Дэлхийн хамгийн шилдэг зүүн жигүүрийн хамгаалагч гэгдэж байсан 38 настай Англи эр Өчигдөр энэ тухайгаа албан ёсоор мэдэгдсэн байна. Тэрээр “Тун хүнд байсан ч нухацтай бодож энэ шийдвэрийг гаргалаа. Пүүзээ өлгөх цаг маань ирж, одоо би өөрийн амьдралын дараагийн хэсгийг эхлүүлэх талаар бодож байна” гэжээ.
2018-19 оны улиралд Английн Чэмпионшип лигийн Дерби Каунти клубт хүчин зүтгэсэн тэрээр мэргэжлийн хөлбөмбөгчний замналаа 20 жил үргэлжлүүлсэн юм. Анх өөрийн төрөлх Лондон хотын Арсенал клубын академиас гарч ирсэн шилдэг тоглогчийн хувьд замналынхаа туршид 6 өөр багт хүчин зүтгэхдээ 702 тоглолтод оролцож 21 гоолыг өөрийн нэр дээрээ бүртгүүлжээ.
Э.Коул мөн 2001-2014онд Английн шигшээ багт дуудагдан тоглож 107 тоглолтод мөн оролцсон аж. Тамирчны замналынхаа оргил үеийн Челси клубт өнгөрүүлсэн тэрээр Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээнд хамгийн олон удаа түрүүлсэн тамирчдын тоонд багтдаг бөгөөд FA цомыг нийт 7 удаа хүртэж чадсан ховор амжилтыг эзэн юм.
2010 онд Английн оны шилдэг хөлбөмбөгчний шагналыг хүртэж байсан Э.Коул тамирчны замналаа энд дуусгасан ч үргэлжлүүлэн дасгалжуулагчийн замналаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.
Г.Баярмөнх