Өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.
ТАВ ХОНОГ ҮРГЭЛЖИЛСЭН ШҮҮХ ХУРАЛ ДАВАА ГАРАГ ХҮРТЭЛ ЗАВСАРЛАЛАА
ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат, тагнуулын мөрдөгч О.Бархасбадь, Ч.Мөнхгал, С.Баяр, Ч.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарын есөн хүнд холбогдох шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн даваа гарагт эхэлж, тав хоног үргэлжлэн ирэх даваа гараг хүртэл завсарлалаа. Шүүх хуралдаан Б.Содномдаржаагийн өмгөөлөгчийн хүсэлтээр завсарласан гэдгийг Төв аймгийн Шүүхийн Тамгын газраас мэдээлсэн.
Шүүх хуралд нийт 49 оролцогч оролцож байгаа бөгөөд Төрийн болон албаны тухай хуулиар “Маш нууцын зэрэглэлтэй” байгаа учраас хэргийг хаалттай хэлэлцэж байгаа юм.
Шүүх хуралдааны явцын талаар Төв аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр мэдээлэл өгөхдөө "Бичлэгийн эд мөрийн баримтаа судалж дууссан. Хавтаст хэрэгт байгаа бичгийн нотлох баримтуудыг шинжлэх ажиллагаа явагдаж байна. Хохирогчийн тал, хохирогчийн өмгөөлөгч, улсын яллагчийн тал нотлох баримтаа шинжлээд дууссан. Одоо шүүгдэгчийн тал судалж байна. Үүний дараа дүгнэлтээ танилцуулж, хуулийн дагуу процесс үргэлжилнэ. Бичгийн нотлох баримтаа хэдий хугацаанд шинжлэх судлах нь тодорхойгүй” гэсэн юм.
Шүүх хуралтай холбоотойгоор Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл хэмээн танилцуулсан иргэд тав хоногийн турш уриа барин зогсож, шүүх хуралдааныг нээлттэй явуулах, шүүхийн байгууллагыг шударга ажиллахыг шаардаж буй бөгөөд өчигдрийн хуралдааны дараа Б.Хурцыг машинд нь суулгахгүй, явуулахгүй гэж машиных нь урдуур орох зэрэг эсэргүүцэл үзүүлсэн тул цагдаагийн хамгаалалт гарсан юм.
Мөн уг хэрэгтэй холбоотойгоор шүүгдэгчийн талаас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг гэрчээр дуудахыг шаардсан гэсэн мэдээлэл ч гараад буй юм.
ХӨВСГӨЛ АЙМГААС 700-800 ЖИЛ МӨНХ ЦЭВДЭГТ ХАДГАЛАГДСАН ВААРТАЙ ӨРӨМ, ШАР ТОС ОЛСНОО ТАНИЛЦУУЛЛАА
Энэ долоо хоногт болсон үйл явдлаас онцлохоос аргагүй нэг зүйл бол 700 - 800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос нь Монголын төдийгүй дэлхийн археологийн судалгаанд нэн ховор нээлт болж буй олдворуудыг танилцуулсан явдал байв.
Дэлхийн археологийн шинжлэх ухаанд нээлт болохуйц, Монголын эзэнт гүрний язгууртнуудад холбогдох цоо шинэ олдворуудыг Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол Судлалын төвтэй хамтран илрүүлсэн байна.
Судалгааны багийнхан алт, мөнгө, торго, төмөр, яс, шир, үйсээр хийсэн олдворууд болон хүн, малын яс зэрэг Монголын эзэнт гүрний үед холбогдох олон тооны маш чухал хэрэглэгдэхүүнийг авран хамгаалж, цуглуулаад байна. Тухайлбал, алтан нар, сарны дүрс, мөнгөн сарны дүрс, бурханы дүрстэй нимгэн алтан эдлэл, алтан ээмэгнүүд, бүсний алтан чимэглэл, дотроо торгонд баринтаглаж боосон эд зүйл агуулсан ширэн хавтага, алтан утастай, хас, луу болон домгийн амьтдын дүрс хээтэй олон төрлийн торгон дээл хувцасны хэсгүүд, ширэн гутлын хэсгүүд, нум, сумны зэв, саадаг, хоромсого, шаазан болон шавар ваарнууд, ясан сойз, адуу малын тоног хэрэгсэл гэх мэт хэдэн зуун олдворууд байгаа юм байна.
Хамгийн сэтгэл өвтгөм зүйл нь бүтэн музей байгуулж болохуйц дээрх олдворуудыг бүгдийг нь тоногдсон булшнаас гарган авчээ. 100 гаруй булшийг тонож, эд зүйл төдийгүй хүний яснуудыг талаар нэг тараан шидсэн байсан гэдгийг мэдээллийн үеэр онцолсон юм. Энэхүү судалгааг хийхэд Засгийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй бөгөөд соёлын өвийг хайрлах хамгаалах тал дээр дутмаг байгаа учраас Дархадын хотгорыг улсын хамгаалалтад авч, авран хамгаалах шаардлагатай байгааг онголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга Ж.Баярсайхан онцолж байсан юм.
Судалгааны багийн 30 ажилтан 40 хоног тасралтгүй ажилласны үр дүнд авран хамгаалсан эдгээр олдворуудыг сэргээн засварлах, хадгалах тал дээр олон улсын эрдэмтэдтэй хамтран ажиллахаар хүсэлт тавиад байна.
ДОПИНГ ТОЙРСОН МАРГААН БУЮУ ЭНЭ ЖИЛИЙН ТҮРҮҮ БӨХ СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭСЭН ҮҮ
Энэ долоо хоногт үндэсний бөх, үндэсний баяр наадамтай холбоотой маргаан, талцал өрнөсөн. Учир юу гэвэл Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболд түрүүлж, 26 насандаа Монгол Улсын Аварга цол хүртэж, 24 дэх аварга болсон.
Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын Бөхийн салбар хорооноос наадамд тав ба түүнээс давсан 16 бөхөд хийсэн допингийн шинжилгээний хариу гарсан бөгөөд хоёр бөхөд сэргээшийн төрлийн бодис илэрсэн гэсэн мэдээллийг хийсэн юм.
Шинжилгээний хариутай холбоотойгоор бөхчүүд хариугаа үзүүлэн, допинг хэрэглээгүй гэсэн мэдэгдлийг нийгмийн сүлжээгээр дамжуулан хийсээр байв. Гэвч энэ жилийн түрүү бөх Э.Оюунболд аварга мэдэгдэл хийлгүй удсанд бөх сонирхогчид хардаж эхлэхэд хүрсэн. Харин бямба гарагийн үдэш Э.Оюунболд мэдэгдэл хийж, допинг хэрэглээгүй гэдгээ зарлалаа. Тэрбээр өнгөрсөн хугацаанд өөрийг нь хэд хэдэн удаа сүрдүүлсэн гэдгийг хэлээд, шээсний шинжилгээг сольсон, гуравдагч оронд шалгуулах, цагдаагийн байгууллагад хандахаа мэдэгдсэн юм.
Хэдийгээр зохион байгуулах комисс хоёр бөхийн Б сорьцын шинжилгээний хариу гартал нэрийг зарлах боломжгүй гэсэн ч Монголын Үндэсний бөхийн холбооноос Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн хэмээн буруутгаж 9 заалт бүхий хариуцлага тооцуулах шаардлагыг Үндэсний Их Баяр Наадам Зохион Байгуулах Хороонд өгсөн юм.
Олон хүн энэ асуудлаар маргаж, холбоод нь нэгэн уруугаа мэдэгдэл шидэж байх хугацаанд шинэхэн аварга ямар нэг мэдээлэл хийсэнгүй. Түүний цолны мялаалга товлосон хугацаагаа ч хойшлуулав. Гэхдээ эцсийн хариу гараагүй. Энэ жилийн түрүү бөх сэргээш хэрэглэсэн эсэх нь өнөөдрийг хүртэл албан ёсоор батлагдаагүй байна.
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУГ БҮХЭЛД НЬ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВЛАА
Шинэ долоо хоногийн эхний өдөр Ерөнхий сайд Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж буйтай холбоотой асуудлаар БОАЖ-ын сайд, УУХҮ-ийн сайд хууль хяналтын байгууллагуудын удирдлагуудыг дуудаж шуурхай хуралдаан хийж, Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмал олборлож буй "Сауд гоби коэл транс" компанийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үүрэг өгсөн.
Энэ дагуу даваа гарагийн орой Ашиг малтмал газрын тосны хэрэг эрхлэх газраас лицензийг цуцлах шийдвэр гаргасан юм. Хоёр хоногийн дараа буюу лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаар Тост, Тосон бумбын хилийн заагийг өргөтгөн улсын тусгай хамгаалалтад авсан юм. Энэ өдөр цагдаагийн байгууллагаас "Сауд гоби коэл транс" компанийн үйл ажиллагааг зогсоосон бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг холбогдох дүрэм, журам, стандартын дагуу хийж орон нутагт хүлээлгэн өгөхийг даалгасан юм.
Шийдвэртэй холбоотойгоор тус компанийн удирдлагууд маш их алдагдал хүлээгээд байгаагаа хэвлэлээр дамжуулан мэдээлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн өөрөөс нь бол тус лицензийг худалдан авсан залуус хохирч байгааг хэлээд авсан. Тус компани нөхөн төлбөрт Засгийн газраас 130 тэрбум төгрөг нэхэмжлэхээр зэхэж буй талаар баттай бус мэдээлэл энэ үйл явдалтай зэрэгцэн гарсан юм.
ЗАРДАЛ БАГАТАЙ ҮР ДҮН ӨНДӨРТЭЙ БАЙСАН Ч ИРГЭД ДЭМЖЭЭГҮЙ ТУЛ БҮСЧЛЭЛИЙГ ХОЙШЛУУЛАВ
Наймдугаар сарын 15 буюу өнгөрсөн лхагва гарагаас эхлэн Улаанбаатар хотод гурван бүсчлэл тогтоон, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласнаар хотын түгжрэлийг бууруулах боломж байгаа талаар албаныхан мэдээлж байсан. Товлосон өдөр болсон ч энэ шийдвэр хэрэгжсэнгүй. Учир нь иргэдээс авсан саналаар Улаанбаатар хотод A, B, C гэсэн бүсчлэл тогтоохыг дэмжээгүй тул хэрэгжүүлэх боломжгүй болж түр хугацаагаар хойшлуулсан юм.
Бүсчлэлийн тухайд хамгийн зардал бага үр дүн өндөр арга байсан хэдий ч нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу иргэд дэмжээгүй тул хэрэгжүүлэх боломжгүй байгааг албаныхан мэдээлсэн юм. Бүсчлэлийн асуудлыг бүр цуцлаагүй, түр хойшлуулсан. Учир нь нийтийн тээврийн хүртээмж болон аюулгүй байдлыг шийдвэрлэсний дараа энэ арга хэмжээг хэрэгжүүлэх юм. Нийтийн тээврийг олон хувилбартай болгох ажлын хүрээнд "Cable car" буюу дүүжин замын тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Дүүжин замын ТЭЗҮ-г боловсруулж дууссан талаар нийслэлийн Замын хөдөлгөөн, төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.
Ямартай ч хотын түгжрэлийг багасгах хамгийн эхэнд хэрэгжүүлэх гэсэн арга бүтэлгүйтлээ. Хичээл, сургууль ч эхэллээ, амралт ч дууслаа, түгжрэлд тавтай морил.