АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хонконгийн хямралын асуудлаар БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах санал тавьжээ.
Дональд Трамп “Ши Жиньпин Хонконгт өрнөж буй эсэргүүцлийн жагсаалыг түргэн, хүнлэг ёсоор шийдэж чадна гэдэгт итгэлтэй байна. Тэр гайхалтай удирдагч төдийгүй ард түмэндээ хүндлэгдсэн нэгэн” хэмээн твиттер хуудсандаа бичжээ. Тэрээр өгүүлбэрээ “Хувийн уулзалт хийх юм уу?” гэх асуултаар дуусгасан байна.
Хонконгчууд гэмт хэрэгтний сэжигтнийг эх газрын Хятадад шилжүүлэн өгөх хуулийн төслийг эсэргүүцэн засгийн газрынхаа эсрэг олон долоо хоног тэмцэж байна. Өнгөрсөн долоо хоногт Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудалд тайван жагсаал эхэлсэн боловч Мягмар гарагт жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч эхэлсэн.
Хятадын засаг захиргаа энэ долоо хоногт жагсагчдыг “Террорист” гэж тодорхойлоод байгаа. Тэмцэгчид Хятадуудыг цэргээ хүчээр оруулах вий гэдгээс эмээж байгаа бол судлаачид ийм үйл явдал болохгүй гэж таамаглаж байна.
Түүнчлэн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон Хятадыг Хонконгийн эсэргүүцлийн жагсаалд болгоомжтой хандахыг анхааруулсан. Тэрээр Америкчууд Тяньаньмэний талбайд болсон хэрэг явдлыг санаж байгаа талаар хэлсэн байна. Мөн оюутнуудаар удирдуулсан 1989 оны жагсаалыг цэргийн хүчээр дарсан нь маш том алдаа байсан гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: BBC