Өнөөдөр болсон онцлох таван үйл явдлыг тоймлон хүргэж байна.
- Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Тост, Тосон бумбын нурууны хилийн заагийг өргөтгөн улсын тусгай хамгаалалтад авах тогтоолыг баталлаа. Тост, Тосон бумбын байгалийн нөөц газрын хилийн заагийг 153.4 мянган га газраар өргөтгөн нийт 896.5 мянган га газрыг улсын тусгай хамгаалалтад авах Засгийн газрын тогтоол гарсныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцууллаа.
- Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт их ачааллыг бууруулах ажлын хүрээнд автозамыг А, В, С бүсчлэлд хуваахаар төлөвлөж байгаа талаар мэдээлж байсан. Тэгвэл ийнхүү бүсчлэлд хуваах талаар санал асуулгад оролцсон иргэдийн 65 хувь нь дэмжээгүй тул тодорхой хугацаагаар хойшлуулахаар болсон талаар Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.
- Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2004-2016 оны хооронд дотоодын их, дээд сургуульд Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцан, зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн иргэдийн зээлийг чөлөөлөх асуудлыг УИХ-д өргөн барихаар боллоо. Боловсролын зээлийн санд хадгалагдаж буй, барьцаанаас чөлөөлж чадахгүй байгаа 13 мянган дипломыг чөлөөлөх бөгөөд дээрх тооны дипломыг эзэмшигчид гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлсэн, улс эх орондоо ажиллаж байгаа, нийгмийн даатгалаа төлсөн гэв.
- Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаан гурав дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралд нийт 49 оролцогч оролцож байгаа бөгөөд шүүгдэгч, хохирогч нарыг асууж дууссан. Одоо гэрч нараас асуулт асууж байна. Маргааш үргэлжлэх төлөвтэй байгааг Төв аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газраас мэдээлсэн юм. Хэрэг маш нууцын зэрэгтэй бөгөөд нууцын зэрэглэлд хамаарах хугацаа нь 20 жил.
- Шинэ хичээлийн жил эхлэх гэж байна. Бүгд л догдлон хүлээж буй энэ цаг үед “хүүхдүүд маань сурахад бэлэн үү” гэдэг асуулт магадгүй хамгийн чухал нь байх. Тиймээс Боловсрол судлаач Баатарын Батааг GoGo.mn сайт ээлжит ярилцлагын зочноороо урьлаа. Хүүхдийг сууж сургах, анхаарлыг нь төвлөрүүлэхэд сургахын тулд ямар дасгал хийлгэх зэрэг чухал асуултуудад хариулт болох ярилцлагыг та ЭНДээс уншиж, сонсож, үзэх боломжтой.