Тайваний Хүүхдийн Сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар энэ бямба гарагт Оюутны тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа зохион байгуулна.
Энэ өдөр 242 оюутанд 308 сая төгрөгийн тэтгэлэг гардуулахаар болоод байна. Тодруулбал,
- 25 оюутанд бүтэн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг,
- 187 оюутанд нэг сая төгрөгийн тэтгэлэг,
- ЭЕШ-ийн шалгалтанд 600 онооноос дээш үнэлгээ авсан шинээр оюутан болж буй 30 хүүхдэд 800 мянган төгрөгийн тэтгэлэгийг тус тус олгож нийт 308 сая төгрөгийг тэтгэлэг болгон гардуулах юм.
Тайваний Хүүхдийн Сан 2004 оноос Монголд үйл ажиллагаа явуулахдаа 20 мянга гаруй хүүхдэд тусламжийн үйлчилгээ үзүүлснээс 2008 оноос хойш онц сайн дүнтэй суралцаж буй оюутнууддаа жил бүр тэтгэлэг олгосоор ирсэн. Өнгөрсөн 11 жилийн туршид 2800 гаруй оюутанд тэтгэлэг олгосон байна.
2016 оноос эхлэн Тайваний Хүүхдийн Сан 100 хувь тэтгэлэгтэйгээр оюутан сурагчдыг Тайваньд очиж бакалавр магистрийн зэргээр суралцахад хувь нэмрээ оруулж байна
Тус сан зорилтот бүлгийн хүүхдүүдэд сар бүр тусламж үзүүлдэг бөгөөд эдгээр айл өрхүүдэд үүсдэг санхүүгийн бэрхшээлийг хөнгөлөх, оюутан сурагчдыг идэвхтэй, тогтвортой суралцах боломжоор хангахыг зорин ийнхүү их сургуулийн тэтгэлгийг олгодог байна.
Оюутан залуус сургалтын төлбөрөө төлөхийн тулд хичээлийн бус цагаар ажил хийх, сурлагын дүн сайн боловч төлбөр төлөх боломжгүйгээс шалтгаалан сургуулиас чөлөө авах, дундаас нь хаях зэрэг харамсалтай үр дагаварууд гардаг. Эдгээр үр дагаваруудыг өөрчлөх үүднээс Тайваний Хүүхдийн Сан жил бүр оюутны тэтгэлэг олгож эдгээр оюутан залуусыг сэтгэл амар хичээлдээ шамдан дээд боловсролтой болгох туйлын зорилготой.
Мөн 2016 оноос эхлэн Тайваний Хүүхдийн Сан 100 хувь тэтгэлэгтэйгээр оюутан сурагчдыг Тайваньд очиж бакалавр магистрийн зэргээр суралцахад хувь нэмрээ оруулж байна. 2018 онд 3 хүүхдийг Тайваньд суралцуулсан бол энэ онд 2 хүүхдийг Тайваньд бакалаврийн зэрэгт суралцуулан илүү их зүйлийг сурч мэдэн нүд тайлж ирээдүйд эх орондоо сайн боловсон хүчин болгохыг зорьж байгаа юм байна.