Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Баатарбилэг сургалтын төлбөрийн зээл, чөлөөлөлт зэрэг багц асуудлыг хурлаар хэлэлцүүлж, гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.
Боловсролын зээлийн сангаас дотоодын болон гадаадын их, дээд сургуульд суралцах зээлийг олгодог. Өнгөрсөн жилээс санд шалгалт хийж, холбогдох арга хэмжээг авсан бөгөөд сантай холбоотой асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж, шийдвэрүүдийг гаргажээ.
Тодруулбал 2004-2016 оны хооронд дотоодын их, дээд сургуульд Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцан, зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн иргэдийн зээлийг чөлөөлөх асуудлыг УИХ-д өргөн барихаар тогтсон байна.
Боловсролын зээлийн санд хадгалагдаж буй, барьцаанаас чөлөөлж чадахгүй байгаа 13 мянган дипломыг чөлөөлнө. Дээрх тооны дипломыг эзэмшигчид гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлсэн, улс эх орондоо ажиллаж байгаа, нийгмийн даатгалаа төлж байгаа учир ийн шийдвэрлэхээр болсон байна.
13 гаруй мянган иргэний дипломын нийт төсөвт өртөг 16 тэрбум төгрөг байгаа бөгөөд тухайн үеийн сургалтын төлбөрөөс хамаараад 500 мянгаас сая төгрөгийн сургалтын төлбөрийг зээлтэй байна.
Тухайн үед голч дүн гэрээ байгуулахдаа голч оноо 3.5-аас дээш дүнтэй суралцсан, төгсөөд төрийн байгууллагад 5 жил ажиллавал, нийгмийн даатгал таван жил төлсөн, тодорхой амжилт гаргасан гэх мэтээр чөлөөлж байсан бөгөөд 2008 оноос хойш энэ чөлөөлөлтийг хийгээгүй байна. Хууль гарсны улмаас УИХ-аар хууль батлуулж байж чөлөөлдөг болсон байна.