Цагтаа дэлхийн хамгийн шилдэг лиг болох NBA-н Миннесота Тимбервулвс багт хүчин зүтгэж байсан Оросын шигшээ багийн гарааны холбогч Алексей Швед шагайны гэмтлийн улмаас ДАШТ-д оролцох боломжгүй болсноо мэдэгдлээ.
Тэрээр энэ талаар "Би дэлхийн аваргыг өнжих гэж байгаадаа итгэж чадахгүй байна. Миний хувьд эх орноо төлөөлөн тоглоно гэдэг бол юу юунаас чухал зүйл. Үнэхээр их харамсаж байна. Би энэ зуны турш ганцаарчилсан бэлтгэлээ базаасан. Шигшээ багтаа тус болж чадахгүй, багийнхаа итгэлийг алдаж байгаадаа сэтгэлээр маш их унаж байна" гэжээ.
Түүний хувьд өвчний үл тоон тоглох гэж оролдсон ч багийн эмчийн үзлэгээр тэнцэлгүй багаас хасагдахаар болсон бөгөөд энэ жилийн турш физик эмчилгээнд хамрагдаж, эмчийн хяналтад байхаар болжээ.
Оросын шигшээ баг дэлхийн аваргын ‘B’ хэсэгт Аргентин, Өмнөд Солонгос, Нигер гэсэн багуудтай багтаад байгаа юм. ДАШТ Улаанбаатарын цагаар 8 сарын 31-нд эхэлнэ.
н.Тулга