Өнөөдөр болсон онцлох таван үйл явдлыг тоймлон хүргэж байна.
- Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж буйтай холбоотой асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх БОАЖ-ын сайд, УУХҮ-ийн сайд хууль хяналтын байгууллагуудын удирдлагуудыг дуудаж шуурхай хуралдаан хийлээ. Ингээд Тост, Тосон бумбын нурууг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад авч, үйл ажиллагааг явуулж буй компаниудын лицензийг хураан, техник хэрэгслийг нь журамлах үүргийг өглөө. УУХҮ-ийн болон БОАЖ-ын сайд нар Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарыг энэ асуудлыг шийдэж чадахгүй бол ажлаа өг гэдгийг сануулсан юм.
- Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын Бөхийн салбар хорооноос наадамд тав ба түүнээс давсан 16 бөхөд хийсэн допингийн шинжилгээний хариуны талаар мэдээлэл хийлээ. Шинжилгээний хариу наймдугаар сарын 8-ны өдөр Үндэсний бөхийн салбар хороонд ирсэн. 16 бөхийн 14 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илрээгүй. Хоёр бөхөөс сэргээшийн төрлийн бодисын жагсаалтад орсон бодис илэрсэн байна. Хоёр бөхийн нэгээс допингийн төрлийн 4, нөгөө бөхөөс 1 төрлийн бодис илэрсэн. Бид наймдугаар сарын 8-нд хариуг бөхчүүд тус бүрт албан ёсоор илгээсэн. Сэргээшийн төрлийн бодис илэрсэн хоёр бөх хариу авснаас хойш 10 хоногийн дотор Б сорьцын шинжилгээг өгөх эрхтэй. Б сорьцын шинжилгээний хариуг өгөхгүй байж болно. Хэрэв 19-нийг хүртэл хоёр бөх Б сорьцын шинжилгээ өгөх хүсэлтээ бичгээр хүсэлт гаргахгүй бол бид нэрийг зарлана гэлээ.
- Өдөрт 6000, оргил ачааллын үед 12 мянга орчим тээврийн хэрэгсэл зорчдог Улаанбаатар- Дархан чиглэлийн зам засварын ажил хэрхэн өрнөж буй талаарх “Дарханы түр замын зорчих хэсэг төлөвлөөгүй хийснээс эвдэрч байна” сурвалжилгыг ЭНДээс уншина уу.
- УИХ-ын нэр бүхий 62 гишүүд болон Ерөнхийлөгчөөс Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн бариад байгаа. Хоёр талаас зөвшилцлийн ажлын хэсэг байгуулсан юм. Тус ажлын хэсэг өнгөрөгч пүрэв гарагт хуралдаж, Ерөнхийлөгч хуулийн төслийн Шүүх эрх мэдлийн хэсэгт тусгагдсан зарим заалтыг хасах саналыг хүргүүлснийг хүлээн зөвшөөрөхөөр болжээ. МУИС-ын ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Д.Баяртай Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар ярилцлаа.
- Б.Хурц нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр 9:00 цагт эхлэн хянан хэлэлцэж байна. Шүүх хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд хаалттай шүүх хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын 7 гишүүн хөндлөнгийн ажиглагчаар оролцох хүсэлт тавьсныг шүүх бүрэлдэхүүн хүлээн аваагүй юм. Хүлээн аваагүй үндэслэл нь хэрэгт гэрч, хохирогчоор тогтоогдоогүй, оролцоогүй этгээдүүдийг шүүх хуралдаанд оролцуулах нь Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу ийн шийдсэн байна. Мөн эдгээр гишүүн Түр хороо байгуулсан талаараа дурдсан ч Байнгын хороонд хаалттай шүүх хуралдаанд оролцох эрх байхгүй, мөн УИХ-ын гишүүний эрхэд хаалттай шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох эрх байхгүй гэжээ.