Увс аймгийн Малчин сумын Баянхайрхан багийн Хяргас нуур гэдэг газар 13 хүн амарч явснаас тус аймгийн Зүүнговь сумын Зэл багийн харьяат иргэн 80 настай иргэн Ж наймдугаар сарын 07-ны өдрийн 04.00 цагийн орчимд хоноглож байсан майхнаасаа гарч яваад сураггүй алга болжээ. Хяргас нуурын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг мөн өглөөний 08.46 цагт өгсөн байна.
“Хяргас” нуурын эргийн хамгаалалтанд үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 3 алба хаагч, 1 автомашин, 1 завь, Цагдаагийн газрын 2 алба хаагч, 1 автомашин, нийт 5 алба хаагч, 2 автомашин, 1 завьтай ажиллажээ. Тэд 7-ны өдрийн 09.22 цагт Хяргас нуурын зүүн урд эргийн усан дотроос нуурын эргээс 2 метрийн зайд 1 метрийн гүнээс цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
Мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газарт зугаалж явсан дөрвөн хүний нэг нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат 44 настай, эрэгтэй наймдугаар сарын 3-ны өдрийн 14.40 цагийн орчимд голын усанд живсэн тухай дуудлага өгчээ. Дуудлага дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 1 автомашин, 1 завь, Үндэсний аврах бригадын 8 алба хаагч, 1 автомашин, 1 завь, нийт 17 алба хаагч, 2 автомашин, 2 завьтайгаар 08.07-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ. Эрлийн ажил үргэлжилсээр байна.
Хэнтий аймгийн Хэрлэн сум 1 дүгээр багийн “Ногоо бригад” гэдэг газарт тус сумын харьяат 48 настай, эрэгтэй наймдугаар сарын 4-ний өдрийн 12:15 цагийн орчим ногоо усалдаг усалгааны системийн хоолойг “Хэрлэн” голын уснаас гаргах гэж байгаад унаж, живсэн тухай дуудлагыг 08.04-ний өдөр өгчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашин, 1 завь, Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашин, 1 завь, нийт 12 алба хаагч, 2 автомашин, 2 завьтайгаар 08.07-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ. Мөн өдрийн 14.40 цагт тус аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн “Дааган дэл” уул, “Цантын хошуу гэдэг газрын заагт осолдсон газраас зүүн урд зүгт 26 км-ийн зайд иргэн Б-гийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.