Андроид утас бүр өөр дээрээ дуу хураагч аппликейшнтэй. Гэсэн хэдий ч зарим нь хязгаарлагдмал үйлдэлтэй байдаг. Ихэвчлэн лекц, семинар, уулзалт, хэлэлцүүлэгт оролцохдоо ашигладаг дуу хураагч таны хүссэн үйлдлийг хийж чадахгүй байна уу, эсвэл шуум ихтэй, алдаатай хураагаад байна уу. Тэгвэл танд андроид утсанд зориулсан шилдэг 10 үнэгүй дуу хураагч аппликейшнийг хүргэж байна.
Энэхүү аппликейшн нь Google Play Store-д хамгийн дээгүүр үнэлэгдсэн дуу хураагч юм. Ихэнх дуу хураагчид утасны дэлгэц унтарсан үед бичихээ больдог бол тус аппликейшн бичиж л байх болно. Хурааж авсан файлаа MP3, WAV, AMR, PCM зэрэг форматаар буулгах боломжтой.
Тус аппликейшн нь маш чанартай MP3 файлын форматтай ба дуу хураахдаа чанга сул үелзлийг нь тааруулж болдог давуу талтай. Тэгээд ч болоогүй хурааж авсан бичлэгээ тастаж, нийлүүлж болдог байна.
Хэрэв та гоёмсог интерфейстэй дуу хураагуур хайж байгаа бол энэ аппликейшн яг тохирно. Parrot нь дуу хураахад тань тус болохуйц чанга яригч, микрофон, бльютүүт микрофон зэргийг холбох тохиргоотой ба дууны цуурай, шуумыг арилгаж чадна. Мөн нэмээд дууны үелзэл, басс өсгөх тохируулгатай юм.
Та яриагаа тэмдэглэн үлдээх, дурсамж болгон хадгалахыг хүсвэл энэ аппликейшн тус болж болох юм. Учир нь Rewind эргэн тойронд дуугарч буй бүх чимээг нэгэн зэрэг бичиж чадна.
Нэрийнхээ дагуу дус аппликейшн нь дурсамж бичихэд зориулагдсан. Voice Memos-г ихэвчлэн оюутнууд лекц тэмдэглэн авахдаа ашигладаг ба хурааж байх үедээ шошго нааж болдог. Өөрөөр хэлбэл та тодотгохыг хүссэн хэсгээ олоход амар болгож өнгөт код бүхий цаг хугацааны тэмдэглэл хийж болно.
Samsung Voice Recorder-ийн хамгийн том давуу тал нь та хурааж авсан дуу бичлэгээ янзлах боломжтой. Мөн гаднаас ирсэн дуудлагыг автоматаар салгах тохиргоотой.
Хэрэв та ухаалаг, хялбар дуу хураагуур хайж байвал Smart Recorder тохирно. Тус аппликейшн нь ашиглахад хялбар байдгаас гадна урт хугацаанд дуу хураах чадвартай. Мөн спектрийн анализатор, PCM долгион кодлогч зэрэг үйлдлүүдтэй.
Тус аппликейшний тусламжтайгаар та дуу хурааж байх үедээ бичлэгийнхээ файлыг өөрчилж болно. Мөн хурааж авсан бичлэгээ утсандаа хадгалахгүйгээр Google Drive, Dropbox зэрэгт байршуулах чадвартай.
Call Recorder нь дуудлагын яриаг бичихэд зориулагдсан аппликейшн боловч байгалийн дууг бичихэд ашиглах боломжтой. Дуу бичлэгийг AMR, WAV, AAC, MP3 зэрэг олон форматаас сонгон бичлэгээ хадгалж болох ба утасны багтаамж бага эзэлнэ.
Энэхүү аппликейшн нь цахим сүлжээний бусад аппликейшнуудыг ашиглан хурааж авсан дуу бичлэгээ нийтэд хуваалцах, засах, архивлах чадвартай.
Эх сурвалж: Techviral.com