gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.07
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Уламжлал, шинэчлэлийг зохистой хослуулсан сурах бичиг бүтээхийг анхаарууллаа

Э.Онон
Боловсрол
2019-08-02
0
Twitter logo

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/390 дүгээр тушаалаар батлагдсан “Иргэний ёс зүйн боловсрол” сургалтын хөтөлбөрийн дагуу зохиогдож, энэ хичээлийн жилд шинээр хэвлэгдэх сурах бичиг зохиогчдын баг “Монгол ёс, хүмүүжил” номын төслөө хэлэлцүүллээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Багш, сурагчдын зуны амралт үргэлжилж байгаа ч салбарын яам, Боловсролын хүрээлэн ачаалал дүүрэн ажиллаж байна. Сургалтын хөтөлбөрийн агуулгыг сайжруулах ажил хийгдэж дууссан, удахгүй орон даяар багш нарын сургалтууд зохион байгуулна. Энэ хүрээнд хуучин “Иргэний боловсрол” хичээлийн хөтөлбөр бүрэн шинэчлэгдэж, 1-5 дугаар ангийн сурах бичиг зохиогдсон. Хөтөлбөрийн шинэчлэл болон сурах бичгийн баг ажлаа танилцуулж, сурах бичгийн төсөлдөө санал, шүүмжлэлийг тусгахаар хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа”-г нээлтийн үгэндээ онцлов.

Хэлэлцүүлэгт боловсрол судлалын эрдэмтэн, судлаачид болон сургалтын менежер, багш нарын төлөөлөл оролцсон юм.

“Адмон” группийн ерөнхий захирал Р.Энхбат ахлагчтай сурах бичиг зохиогчдын баг сурах бичиг зохиох ажлын явц, баримталж буй зарчмууд, тулгарч буй бэрхшээлүүдээ танилцуулав. Сурах бичиг “би, чи, бид” буюу өөрийгөө хөгжүүлье, бусдыг хүндлэе, баярлуулъя, уламжлалт ёс заншлаасаа суралцъя гэсэн гурван хэсгээс бүтжээ.

Дараа нь багш, судлаачид саналаа хэллээ. Тухайлбал хүүхдүүд хэдийгээр монгол хүн болж төлөвших ёстой ч, дэлхийн иргэн байх учиртайг онцлоод хэтэрхий уламжлал, заншлын асуудлаар хайрцаглахгүй байж, илүү шинжлэх ухаанч байр сууринаас хандахыг анхаарууллаа. Мөн хот, хөдөөгийн соёл, ахуй орчны ялгааг харгалзах, ингэхдээ санамсаргүй байдлаар үзэл, хандлагын ялгаварлан гадуурхалыг бий болгохгүй байх, хүүхдэд хялбар ойлгомжтой зураг, дэглэлттэй байлгах, зарим эхийн хэл найруулгыг боловсронгуй болгох зэрэг саналуудыг хэлэв.

Сурах бичигт уламжлал, шинэчлэлийг зохистой хослуулж, аливаа асуудлыг зөвхөн ёс уламжлал, заншлын үүднээс биш өнөөдөр хэрхэн зөв шийдвэрлэж, өнөөдрөөс маргаашид хэрэглэгдэх боломж бүхий амьд агуулгатай байх, түүнчлэн нэр томъёо, үг сонголт, найруулгын хувьд хүүхдүүдэд зориулагдсан байх ёстойг оролцогчид онцоллоо. 

Эх сурвалж: БСШУСЯ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан