Энэ хичээлийн жилд сурагчдыг сурах бичгээр хэрхэн хангах талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.
-Сурагчдад сурах бичгийг төлбөртэй ашиглуулна гэсэн мэдээлэл гарч байна?
-2019 оны нэгдүгээр улиралд сурах бичгийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 98 дугаар тогтоол гарсан. Тогтоолтой холбоотойгоор БСШУС-ын сайдын Дунд, ахлах ангийн сурах бичгийг төлбөртэй ашиглуулах үйлчилгээний журам гаргасан.
Журамд зааснаар зах зээл дээр сурах бичиг худалдаалахгүй. Шууд сургуулиудад хүүхдийн тоогоор ном хүргүүлнэ. Сурагчид төлбөрөө төлж, сурах бичгээ ашиглаад буцаагаад номын сандаа тушаах юм. Төрөөс бага ангийнхны сурах бичгийг 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувьд үнэ төлбөргүй сурах бичиг ашиглах зардлыг хариуцдаг. Энэ үйлчилгээ хэвээрээ.
-Яагаад ийм шийдвэр гаргах болов?
-Сурах бичгийн үнийг төрөөс хамгийн тогтвортой барьж байгаа. Гэвч зах зээлийн жамаар бусад номын үнэ өсөхөд сурах бичгийн үнийг дагаж өсгөөд байна. Номын худалдаалагчид сурах бичгийг бөөний үнээр аваад, дамлан худалдах замаар зах зээлд үнийн хөөрөгдөл, сурах бичгийн зохиомол хомсдол үүсгэх нөхцөл бүрдээд байв.
Тархай бутархай байршилтай, сум баг олонтой манай улсын хувьд сурах бичгийн борлуулалтын нэгдсэн тогтолцоонд оруулан худалдаалах боломжгүй байсан тул хөдөө орон нутгийн хүүхдүүд сурах бичгээ авч чадахгүй бэрхшээл байсан. Хэвлэх үйлдвэрүүд сурах бичгүүдийг аймгуудын Боловсрол, соёл урлагийн газруудад хүргэнэ. Газрууд нь захиалсан тоогоор сургуулиуд руу хүргүүлэх юм.
-Нэг сургуулийн сурагчдын 40 хувь гэхээр өнчин болон амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдэд үнэ төлбөргүй сурах бичиг ашиглуулна гэсэн үг үү?
-Ямар хүүхдэд үнэ төлбөргүй ном ашиглуулах шийдвэрийг сургууль өөрөө гаргана.
-Сурах бичгийг сурагчдад ямар төлбөртэй ашиглах вэ?
-Дөнгөж хэвлэгдсэн шинэ сурах бичгийг эхний жилд нь ашиглаж байгаа бол сурах бичгийн тогтоосон үнийн дүнгийн 40 орчим хувийн төлбөрийг төлнө. Нэг сурах бичгийг дөрвөн жил ашиглахаар тооцсон бөгөөд тухайлбал эхний жил хамгийн өндөр буюу үнийн дүнгийн 40 хүртэлх хувь, жил ахих тусам сурах бичиг ашиглах төлбөр буурсаар дөрөв дэх жилд үнэ 20 хувь хүртэл буурахаар байна.
Жишээлбэл, зургаадугаар ангийн сурагч 12-14 нэр төрлийн сурах бичиг ашигладаг гэж үзвэл сурах бичгийн багц үнэ 50 мянган төгрөг гэж тооцоход номыг хэдэн жил ашигласнаас хамаарч 20-40 хувьтай тэнцэх төлбөр төлнө. Тэгэхээр жил бүрийн намар үүсдэг сурах бичиг авах, хөдөө орон нутгаас сурах бичиг хайдаг тэр бүх асуудлууд шийдэгдэж байна гэж ойлгож болно.
-Тэгэхээр сурагчид намар сургуулиасаа номоо авна гэсэн ойлголттой хичээлдээ орно орно гэсэн үг үү?
-Сургуулиуд сурах бичгийг багц багцаар нь бэлэн болгосон байх юм. Сургуулиас тодорхойлж гаргасан 40 хувь нь сурах бичгийг үнэ төлбөргүй ашиглана.
-Сурагчдын төлсөн төлбөрийг юунд зарцуулах вэ?
-Нэг сурах бичгийг дөрвөн жил ашиглахаар тооцоолдог. Сургуулиуд сан үүсгээд дараагийн жилд актлагдсан номыг нөхөж, шинээр сурах бичиг захиалахад зарцуулна. Сумын номын захиалга аймгийнхаа Боловсролын газарт нэгтгэгдэж, аймгаас яаманд нэгдсэн захиалгаа өгнө. Улсаас захиалсан тоогоор нь номын санд нийлүүлээд явна гэсэн үг.
-Эрүүл мэндийн хичээлийг өнгөрсөн хичээлийн жилээс зааж эхэлсэн ч сурах бичиггүй байсан?
-Ерөнхий боловсролын сургуулийн 4-12 дугаар ангиудад өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн Эрүүл мэндийн хичээлийг оруулж эхэлсэн. Үүнтэй холбоотой эрүүл мэндийн хичээлийн сурах бичиг хэвлэгдэж байна. Мөн Эх хэл буюу казах хэл дээрх 2-3 сурах бичгийг сайжруулан дахин хэвлүүлж байна. Тусгай хэрэгцээт боловсролтой холбоотой зарим сурах бичгийг сайжруулан хэвлүүлж байна. Бусад сурах бичгүүдийг хуучин хэвээр нь ашиглах юм.