Сибирийн Красноярск, Якутск, Эрхүү, Уралын нуруу, Волга голын саваар гарч буй гал түймэр 2 сая гаруй га талбайг хамарчээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ой хээрийн түймрийн бүртгэл мэдээлэл ирээгүй ч Сибирьт гарч буй түймрийн улмаас Улаанбаатар хот утаанд бүрхэгдээд байна.
Түймрийн утаа өчигдрөөс манай улсад мэдэгдэж эхэлсэн юм. “Өнөөдөр Хөвсгөл, Булган, Төв аймаг болон Улаанбаатар хотод мэдэгдэж байна. Утаа орж ирсэн нь салхины чиглэл, агаарын урсгалаас шалтгаалж байгаа юм” хэмээн ОБЕГ-аас мэдээлсэн.
GoGo.mn сурвалжлах баг Улаанбаатар хотын орчимд агаар ямар байгааг дроноор авсан бичлэг, зургаар та бүхэнд үзүүлж байна.
БИЧЛЭГ ҮЗЭХ: