Эрүүл мэндийн яамнаас “Тэмбүүг устгая” аяныг зохион байгуулж байна. ХӨСҮТ-ийн дэргэдэх “Улаантууз” эмнэлгээр долоо хоногт 280-300 хүн үйлчлүүлдэг байсан бол аян эхэлснээр 480-540-д хүрчээ.
Өнгөрсөн сард Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Эрүүл мэндийн салбар бэлгийн замаар дамжих тэмбүүтэй дайн зарлаж байна. Жилд халдварт өвчний 35-40 хувийг тэмбүү эзэлж, 50 орчим хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрж байна. Энэ асуудал ҮАБЗ-мйн түвшинд хүрч, яригдсан” гэсэн юм.
Тэмбүү устгах хоёр жил үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд жирэмсэн ээжүүдийн хяналтыг сайжруулна.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Тэмбүүгийн тархалт манай улсад социализмын үеийнхээс эрс нэгмэгдсэн. Тэмбүү тархалт өндөртэй ч бүрэн эмчлэгддэг өвчин. Халдвар ихэссэн гол шалтгаан бол хүн амын шилжилт хөдөлгөөн, архидалт, ядуурал, ажилгүйдэл, биеэ үнэлэлт их байгаатай холбоотой. Энэ бол зөвхөн эрүүл мэндийн системийн ажил биш, нийгмийн ажил. Эрүүл мэндийн систем манлайлан ажиллана” гэж мөн мэдэгдсэн.
Иймд иргэд эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдаж, эрүүл эсэхээ тогтоолгох нь чухал юм.