Хонконгийн хэв журам сахиулагч, цагдаа нар эсэргүүцэгчид рүү өнгөрсөн ням гарагийн шөнө нулимс асгаруулагч хий цацлаа. Шинэ хуулийн төслийг эсэргүүцсэн хэдэн мянган эсэргүүцэгч долоо дахь долоо хоногтоо жагсаж буй юм.
Жагсаал тайван замаар эхэлсэн бөгөөд өчигдөр шөнийн жагсаалын үеэр 138 мянга орчим хүн байсан гэж цагдаа нар мэдээллээ. Гудамж дүүргэсэн жагсагчид ханан дээр уриа, лоозон нааж, будаг цацан эмх замбараагаа алдаж эхэлсэн бөгөөд Хятадын засгийн газрын харилцан ажиллагааны байр луу хэт ойртсон байна. Цагдаа нар барилга руу ойртохыг хориглосон ч жагсагчдын тоо нэмэгдсээр цагдаа нарыг хүчтэй эсэргүүцсэн тул нулимс асгаруулагч хий ашиглахад хүрчээ.
Хонконг нь хагас автономит эрхтэй бөгөөд жагсагчид гэмт хэргийн сэжигтнийг эх газрын Хятадад шилжүүлэх хуулийн төcлийг эсэргүүцсэн юм.
Зургаадугаар сарын 18-нд Хонконгийн Засгийн газрын тэргүүн Керри Лам уг хуулийн төслийг цуцалсан хэмээн мэдэгдсэн. Гэвч энэ нь жагсагчдад хангалтгүй байгаа ба тэд 1997 оноос хойш хэрэгжсэн “нэг улс, хоёр систем” гэсэн зарчмыг бүрэн халж, Керри Ламыг огцрохыг шаардаж буй юм.
Эх сурвалж: CNN