Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клубийн довтлогч Гарет Бэйлийг багаасаа явна гэж багийн дасгалжуулагч Зинедин Зидан мэдэгдлээ. Өдгөө 30 настай Уэльс довтлогч зургаан жилийн өмнө Английн “Тоттенхэм” клубээс эзэн хааны багт ирж байсан юм.
Өнгөрсөн долоо хоногт “Реал Мадрид” клуб Германы “Байерн Мьюхэн” клубтэй улирлын өмнөх нөхөрсөг тоглолт хийж 3:1 харьцаагаар хожигдсон. Тэгвэл тус тоглолтын дараа багийн дасгалжуулагч Зинедин Зидан “Тэр явахад ойрхон байна. Хүн бүрийн хувьд энэ нь дээр. Бид одоо түүний шинэ багийн тухайд ажиллаж байна” хэмээсэн байна.
Зиданыг тийнхүү ярьсны дараа Бэйлийн агент Жонатан Барнетт “Зидан гутамшигтай юм. Тэр Реал Мадридын төлөө маш их зүйл хийсэн тоглогчдыг хүндэлдэггүй. Бэйл одоохондоо Реалын тоглогч. Хэрвээ тэр явах юм бол энэ нь түүний шийдвэр байх болно. Зиданых биш” гэж хэлжээ.
“Энд ямар ч хувийн зүйл байхгүй. Зүгээр л цаг нь ирсэн” хэмээн Зидан нэмэв. Бэйлд “Реал Мадрид”-д өнгөрүүлэх гурван жилийн гэрээ бий. Гэвч явах болсноо тэр өөрөө ч цухас дурдаад амжсан.
Түүний “Манчестер Юнайтед”, “Тоттенхэм”, “Байерн Мьюхен” болон Хятадын лигийн зарим багууд авах магадлал өндөр байгаа юм.
Эх сурвалж: BBC