АНУ-ын шүүхээс Мексикийн хар тамхины худалдааны сүлжээний хамгийн чухал хүн болох “Эл Чапо” гэгддэг Жакуин Газмэнийг бүх насаар нь хорих ялаар шийтгэснийг CNN дамжуулав. Өдгөө 62 настай Газмэнийг Нью-Йоркийн Холбооны шүүхээс хар тамхи наймаалсан, мөнгө угаасан зэрэг 10 гэмт хэргийн заалтаар яллажээ.
Тэрээр 2015 онд Мексикийн шоронгоос нүхэн гарц малтаж зугтсаны дараа баригдсан юм. Түүнийг 2017 онд АНУ-д ялтан шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн байна. Газмэн нь АНУ-д хар тамхи нийлүүлдэг хамгийн том бүлэглэл болох Синало картелийн удирдагч байсан юм.
Ж.Цог