Робин Лопез, Уэсли Маттевс болон Яннис Антэтокунмпогийн ах болох Тананис Антэтокунмпог багтаа аваад буй Милоуки Бакс багийн дараагийн бай Ж.Р.Смит гэнэ.
Шинэ багаа хайж буй Смит Мягмар гарагт Кливлэнд Кавалиэрс багаасаа хасагдаад байсан билээ. Бакс жигүүрийн шидэгч хайж байгаа бөгөөд Смит карьертаа холын зайнаас 37.3%-тай шиддэг юм. Мөн багийн лидер, лигийн үнэ цэнэтэй тоглогч Яннис Антэтокунмпогийн гурван онооны шидэлт дээр ажиллах зорилготой байгаа нь ойлгомжтой.
Сүүлд Ж.Р.Смит Лос Анжелес Лэйкерс багийг сонирхож байгаа хэмээн шуум гараад байсан бол Лэйкерсийн удирдлагууд Смитийг авах сонирхолгүй гэдгээ мэдэгдсэн.
32 настай Ж.Р.Смит өнгөрсөн улиралд 11 тоглолт хийсэн бөгөөд 6.7 оноо дунджилж 34.2%-тай довтолсон юм. Харин аварга авсан улиралдаа буюу 2016 оны улиралд 12.4 оноо, 2.8 самбар, 1.7 оновчтой дамжуулалт дунджилж 41.5%-тай довтлон холын зайнаас 40.0%-тай шиджээ.
П.Хатансайхан