Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, АПУ ХК-ийн үйлдвэрийн баруун талын уулзварт энэ сарын 17-нд чингэлэг тээвэрлэж явсан Hino маркийн ачааны автомашин троллейбусны шугам тасалжээ.
Улмаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн ашиглалтад байдаг гэрлэн дохионы хоёр шон, 1 светфор буюу авто машины хөдөлгөөн зохицуулах ЛЕД гэрлийг хугалж гэмтээсэн осол гарсан байна. Тус төвийн гадна талбайн тоног төхөөрөмж хариуцсан инженерүүд, туслан гүйцэтгэх “Согриглүн” компанийн ажилчид тоног төхөөрөмжүүдийг засварлажээ.
Ингээд энэ сарын 18-ны өглөө тухайн замын хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх нөхцөлийг хангалаа гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлэв.