Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудыг түүвэрлэн хүргэж байна.
1814 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 19. САМУЭЛЬ КОЛЬТ МЭНДЭЛЖЭЭ
Америкийн зохион бүтээгч Самуэль Кольт 1814 оны энэ өдөр Коннектикут мужийн Хартфорд хотод мэндэлжээ. Тэрээр “Colt's Manufacturing Company” гэх бууны үйлдвэрийг үүсгэн байгуулсан бөгөөд түүний бүтээсэн 45 калибрын “Peacemaker” гар буу ихээхэн алдартай.
1848 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 19. ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙН ТУХАЙ ЧУУЛГАН БОЛОВ
“Seneca Falls”-ын чуулган нь эмэгтэйчүүдийн эрхийн тухай анхны хэлэлцээр байсан юм. Хэлэлцээрт эмэгтэйчүүдийн нийгмийн, шашны, иргэний эрхийн тухай санал солилцсон бөгөөд 1848 оны энэ өдөр АНУ-ын Нью Йорк мужийн “Seneca Falls” тосгонд болжээ. Тус чуулган олны анхаарлыг ихээхэн татаж хоёр долоо хоногийн дараа Рочестер хотод дахин нэг чуулган болсон байна. Ийнхүү 1850 оноос хойш “Үндэсний эмэгтэйчүүдийн эрхийн чуулган”-ыг жил бүр Ворчестер хотод зохиох болжээ.
1941 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 19. ТОМ ЖЕРРИ ХОЁР АНХ УДАА ӨӨРСДИЙН НЭРЭЭР ДЭЛГЭЦНЭЭ АМИЛАВ
“Том Жерри хоёр” хүүхэлдэйн цуврал гарахаас өмнө гол дүр Том болон Жерри нар өөр хэд хэдэн кинонд гарч байв. Гэхдээ өөр нэртэй байсан аж. Харин 1941 оны энэ өдөр “The Midnight Snack” хүүхэлдэйн кинонд тэд анх удаа Том, Жерри нэрээрээ гарчээ. Тус киноны продьюсерээр “Том Жерри хоёр” цувралыг олон жил найруулж үзэгчдийн хайртай ангиудыг бүтээсэн Фред Квимби ажилласан бөгөөд Уильям Ханна, Жозеф Барбера нар найруулсан байна.
Эх сурвалж: onthisday.com