Хүчтэний өлгий Увс аймгийн баяр наадам долдугаар сарын 10, 11-нд боллоо.
Нийт 256 бөхөөс Хяргас сумын харьяат Цогтоогийн Мөнхбаяр дахин түрүүлж хурц чимэг нэмжээ. Тэс сумын харьяат Хүлтээгийн Мөнхжаргал аймгийн заан цолонд хүрэв. Эрдэнэбатын Лхамхүү, Тодсайханы Төгсжаргал нар их шөвөгт үлдэн шинээр харцага боллоо.
Сумын заан Зүүнговийн Э.Билгүүн, Тэсийн Б.Ганзориг, Тэсийн Д.Батмөнх, Улаангомын О.Баазардарь нар шинээр начин цолонд хүрэв.
Цэргийн начин Тоочингийн Батсүрэн тавын даваанд Дансрангийн Батмөнхтэй тунаж унасан бол Г.Бандибаатар үзүүр бөхөд тахим өгчээ.