Мэргэжлийн боксын хүнд жингийн Дэлхийн аварга асан, Их Британийн боксчин Энтони Жошуа дахин аваргын бүсний төлөө тулалдахаар төлөвлөж байна.
IBF, IBO, WBA, WBO холбоодын аваргын бүсийг ганцаараа эзэмшиж байсан Британи тулаанч өнгөрсөн 6-р сарын 1ний өдөр АНУ-ын боксчин Энди Руйз Жуниортой тоглож ялагдал хүлээснээр аварга цолоо түүнд алдсан билээ. Тус тоглолтын 7-р раундад Мексик гаралтай Америк боксчин ялалт байгуулснаар түүнээс Дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй нэрийг нь булааж, замналынх нь анхны ялагдлыг амсуулсан юм.
Тэгвэл 2 шилдэг тамирчны дахин тулаан хийгдэх нь тодорхой болжээ. Учир нь Энтони Жошуагын талаас дахин тулаан хийх санал тавьсныг Энди Руйзын талаас зөвшөөрч шинэ оны өмнө дахин тулаан хийх болсон байна.
Гэхдээ тулаан болох газар дээр багагүй санал зөрөлдөж байгаа аж. Э.Жошуагын талаас тулааныг 2019.12.14 ний өдөр Уэльсийн Кардифф хотын Присипалити цэнгэлдэхэд хийх санал гаргасан аж. Харин Дэлхийн аварга цолоо хамгаалж тулалдах Энди Руйз 2019.11.29-нд АНУ-ын Нью Йорк хотын Мэдисон Скуэр Гарденд тулааныг хийх саналтай байгаа аж. Энэ санал зөрөлдөөнөөс шалтгаалж 2 ч өөр улсын нэр яригдаж эхэлсэн бөгөөд одоогоор энэ мэдээллийг нууцалж байгаа юм.
Дэлхийн аварга цолоо эргүүлэн авахыг зорьж байгаа Энтони Жошуа мэргэжлийн замналдаа 23 тулалдаж 22 ялалт, 1 ялагдалтай болоод байгаа. Харин анх удаа аварга цолоо хамгаалагч Энди Руйз нийт 34 тулаан хийснээс 33 ялж, 1 ялагдсан шилдэг тамирчин билээ.
Г.Баярмөнх