"Африкийн үндэстнүүдийн цом 2019" тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолт өнөөдөр боллоо. Тоглолтод 1-0 харьцаагаар Нигерийн шигшээ баг ялалт байгуулав.
Хагас шигшээд Алжирт 2-1-ээр хожигдсон Нигери хүрэл медалийн төлөө Сенегалд 1-0-ээр хожигдсон Тунистэй тоглосон юм. Тоглолтын цорын ганц гоолыг 3 дахь минутад Одион Игало оруулжээ. Ингэснээр Одион Игало тэмцээний мэргэн буучдын жагсаалтыг 5 гоолтойгоор ганцаараа тэргүүлж байна.
Нигерийн шигшээ багийн хувьд B хэсгээс хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарсан бол Тунис ч мөн E хэсгээс хоёрдугаар байраар шалгарсан юм. Харин алтан медалийн төлөө тоглох Алжир, Сенегалын шигшээ багууд хоёул C хэсгээс шалгарсан. Тэд хэсэгтээ нэг удаа тоглоход Алжир 1-0-ээр хожсон билээ. Аваргын төлөөх тоглолт долоодугаар сарын 20-ны 03:00 цагт болно.
Эх сурвалж: Cafonline.com