Монголын бартаат замын авто спортын холбооноос (МБЗАСХ) долоодугаар сарын 21-26 хүртэл таван өдөр үргэлжлэх бартаат замын олон улсын тэмцээнийг зохион байгуулж байна. Тус "RFC Mongolia 2019" тэмцээнд ОХУ, Малайз, Хятад зэрэг улсаас тамирчид оролцох бөгөөд маргаашаас манай улсад ирэх аж.
Дэлхийд чансаагаар эхний аравт, хүнд зэрэглэлээрээ нэгт орохуйц тус тэмцээний нээлт энэ сарын 21-ны 10:00 цагт Сүхбаатарын талбайд болно.
Нийтдээ 16 даваатай ба шавар, ус, уулын оргил гэх мэт байгалийн бүхий л бартааг туулдгаар онцлог аж. Мөн байгаль орчныг сэвтээхгүйн тулд шинэ зам хийхгүй, өвөлдөө ашиглагддаг, уулын замаар явна гэж МБЗАСХ-ноос мэдээллээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.
Тээврийн цагдаагийн албанаас жил бүр амь үрэгдсэн алба хаагчдынхаа гэгээн дурсгалд зориулж, “БИД МАРТАХГҮЙ” үйл ажиллагааг зохион байгуулдаг. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн албан хаагчдаа мөнхжүүлэх, тэдний гэр бүлд хүндэтгэл үзүүлэх зорилгоор энэ үйл ажиллагааг 12 дахь жилдээ зохион байгууллаа. Өнөөдөр Тээврийн цагдаагийн төв байранд болсон хүндэтгэлийн үйл ажиллагаанд амиа алдсан алба хаагчдын гэр бүл, Тээврийн цагдаагийн албаны залуу алба хаагчид оролцсон юм.
Энэ үеэр 30 жилийн турш уулзалдаагүй төрөл садныг уулзуулсан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Албан үүргээ гүйцэтгэж байхдаа амиа алдсан албан хаагч н.Ганбаатарын эхнэр ОХУ-ын иргэн аж. Тэрээр ослоор нөхрөө алдсан тул охиноо аваад нутаг буцжээ. Үүнээс хойш 30 жил өнгөрч, Монголд байдаг төрөл садангуудтайгаа дахин уулзаж чадаагүй байна. Тээврийн цагдаагийн албанаас санаачлан, УБТЗ-ын дэмжлэгээр Монголоос ах дүүг нь ОХУ-ын Ленинград хотруу явуулжээ. Мөн ирэх жилийн Цагаан сарын баяраар ОХУ-д амьдарч буй ээж охин 2-ыг Монголд урихаар төлөвлөсөн байна. Албан үүргээ гүйцэтгэж байхдаа амиа алдсан алба хаагчдын гэр бүлийнхэнтэй ярилцсаныг ЭНД дарж хүлээн авна уу.
Энэ бол хүч чадлын тухай дугаар. Зөв дадал зуршлын хүний амьдралд бий болгож болох боломжит хүч болон уг хүчийг тогтоон барихад шаардлагатай чадлын тухай ойлголтыг Сэхээтэн подкастын хөтлөгч Х.Цогтбилгүүндарь өөрийн ажиглалт болон мэргэжилтнүүдийн судалгаа шинжилгээ дээр үндэслэн хүүрнэжээ.
Ярьсан сэдвүүдээс: Шинэ дадал зуршил бий болгоход өөрөөсөө өнөөдөр юу шаардах вэ? Хэрхэн шинэ зуршил эхлүүлэх; Зуршлын тэмдэглэл гэж юу болох мөн хэрхэн хөтлөх; “Willpower” буюу сэтгэлийн тэнхээ гэж вэ, үүнийгээ хэрхэн шавхахгүй байх тухай; 21 хоногт дадал зуршил тогтдог эсэх тухай гэх мэт..
Подкастуудыг ЭНД дарж сонсож болно.