gogo logo
  • English
  • Share
  • Yolo
  • Maamuu
12.16
Зурхай
-12
Цаг агаар
2724 | $
Валютын ханш
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • SOS
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Спорт
  • Дэлхийд
  • Соёл урлаг
  • Хуульч
Хэрэгтэй
  • - Соёлын довтолгоо
  • - GOGO тойм
  • - Комик
Ярилцлага
  • - СEO
  • - GOGO cafe
  • - Хурц өнцөг
  • - Элчин сайд
Сонирхолтой
  • - Подкаст
  • - Гарааны бизнес
  • - Бизнес
  • - Дарсны соёл
Бусад
English
Share
Maamuu
Yolo
Үндсэн цэс
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Боловсрол
SOS
Эрүүл мэнд
Технологи
Спорт
Дэлхийд
Соёл урлаг
Хуульч
Хэрэгтэй
Соёлын довтолгоо
GOGO тойм
Комик
Ярилцлага
СEO
GOGO cafe
Хурц өнцөг
Элчин сайд
Сонирхолтой
Подкаст
Гарааны бизнес
Бизнес
Дарсны соёл
Бусад цэс
English
Share
Maamuu
Yolo
Сурталчилгаа
Холбоо барих
Ёс зүйн зарчим
Нүүр
Хайлт
Цэс
  17   Жиргээ
  Цэс
Улс төр

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн “Сургагч багш” нарыг бэлдэж байна

  17   Tweet
Р.Адъяасүрэн
2019-07-17
 17  Tweet

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдэд шуурхай танилцуулж, мэдээллээр хангах зорилгоор “Сургагч багш” нарыг бэлдэж байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Тамгын газар хамтран “Сургагч багш" нарыг бэлтгэх онлайн сургалтыг өчигдөр зохион байгууллаа.

Сургалтад аймаг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга, аймаг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга нар, сумдын хуулийн мэргэжилтэн, дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга нар хамрагдсан юм.

Нийслэлийн дүүргүүдийн сургагч багш нар өөрийн биеэр ирж сургалтад хамрагдсан бол аймаг, сумдын сургагч багш нар онлайнаар сургалтад хамрагдаж Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар бүрэн мэдээллийг авлаа.

Онлайн сургалт дөрвөн сэдвээр явагдав.

  • Монгол Улсын Үндсэн хуульд оруулах Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын гавьяат хуульч Р.Хатанбаатар,
  • Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав,
  • Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийг хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан,
  • Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын гишүүн асан Ц.Товуусүрэн нар танилцуулсан юм хэмээн  УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  17   Tweet
Р.Адъяасүрэн
Ангилал
Улс төр
Хэзээ
2019-07-17


Холбоо барих Сурталчилгаа байршуулах Редакцийн ёс зүй

© 2007 - 2019 Монгол Контент ХХК