Реалити шоуны од Ким Кардашиан хоёр сартай бага хүү Салмынхаа зургийг өөрийнхөө инстаграм хуудастаа нийтэлжээ.
Өдгөө 38 настай Кардашиан хүүгийнхээ зургийг нийтлэхдээ “Салм хүү минь ямар хөөрхөн юм бэ л гэх гэсэн юм” хэмээх тайлбартайгаар оруулжээ. Түүний бага хүү Салм нь дунд охиныг нь төрснөөс хойш 17 сарын дараа мэндэлжээ.
Ким Кардашиан Канье Уэст нар нийт дөрвөн хүүхэдтэй бөгөөд хоёр том хүүхдээ Ким өөрөө тээж төрүүлсэн бол удаах хоёр хүүхдээ тээгч эхээр төрүүлжээ. Учир нь эхний хоёр хүүхдээ тээж байхдаа нэлээд хүндрэлтэй байсан учир эмч нарын зөвлөгөөний дагуу тээгч эхийн тусламжтайгаар дараагийн хоёр хүүхдээ төрүүлжээ.
Ким Кардашиан болон Канье Уэст нарын том охин Норт 6 настай, дунд хүү Сэйнт 3 настай, дунд охин Чикаго 1 настай бол бага хүү Салм нь хоёр сартай юм.
Мөн тэрээр саяхны нэг өдөр “Өнөө өглөө Сэйнт дүүтэйгээ хамт зургаа авахуулахыг хүссэн юм” хэмээх тайлбартайгаар хоёр хүүгийнхээ зургийг нийтэлжээ.
Эх сурвалж: people.com