Их Британийн Корнуолл мужийн далайгаас хүнээс том хэмжээтэй далайн залхаг олж нээсэн байна. 1.5 метрийн урттай уг амьтан тус улсын биологичдын илрүүлсэн хамгийн том далайн залхагийн төрөл зүйл байжээ.
Биологич Лиззи Дали зурагчин найз Дан Абботын хамт өнгөрсөн амралтын өдрүүдэд Их Британийн Корнуолл мужийн далайд шумбаж байхдаа уг нээлтийг хийсэн байна. Тэд хагас тунгалаг, улбар шар өнгөтэй далайн залхагийг нэг цаг орчим дагаж, зураг дарсан аж.
Уг амьтны шинжлэх ухааны нэр нь “Rhizostoma pulmo” бөгөөд Газар дундын тэнгис, Адриатын тэнгис, Хар тэнгисээр үзэгддэг гэнэ. Энэхүү далайн залхагийн тэмтрүүл нь хатгадаг хошуутай боловч хүн болоод далайн амьтдад ямар ч аюулгүй гэдэг нь тогтоогджээ. Хатгадаг хошуу нь өөрсдийгөө араатан амьтдаас хамгаалахад тусалдаг байна.
Сонирхуулахад далайн залхагт тархи, гэдэс, ходоод, уушиг байдаггүй бөгөөд биеийнх нь 95 хувь нь уснаас бүрддэг аж.
Эх сурвалж: Business insider