Турк улсын ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган Оросын агаараас хамгаалах S-400 пуужингийн системийг 2020 оны дөрөвдүгээр сар гэхэд эх нутагтаа бүрэн суурилуулж дуусгана гэдгээ өчигдөр мэдээллээ.
Сүүлийн дөрвөн хоногийн турш уг зэвсгийн хэсгүүдийг Турк улс руу зөөвөрлөөд байна. S-400 нь нисдэг бүх төхөөрөмж буюу онгоцноос эхлээд далавчит пуужинг хүртэл устгах чадалтай.
Туркийн худалдан авалт нь НАТО-гийн гишүүн орнууд тэр дундаа АНУ-ын эрх баригчдын дургүйцлийг ихээхэн хүргэж байна. Вашингтоны засаг захиргаа Туркийн тал худалдан авалт хийсэн тохиолдолд тус улсын эсрэг хориг арга хэмжээ авна гэж анхааруулж байсан удаатай.
АНУ-ын зүгээс Оросоос зэвсэг худалдан авах шийдвэрээ өөрчлөөгүй Турк улсыг F-35 онгоцны төслөөс хассан гэдгээ мэдэгдэв.
Ерөнхийлөгч Эрдоган худалдан авалтынхаа талаар “S-400 систем нь манай улс руу дайрахыг хүссэн этгээдүүдийн эсрэг өөрсдийгөө хамгаалах хамгийн хүчтэй хамгаалалтын зэвсэг юм. Тиймээс бид ОХУ-тай хамтран гэрээ байгуулсан. Цаашид энэ ажил үргэлжлэх болно” хэмээжээ.
Эх сурвалж: Reuters