“Африкийн үндэстнүүдийн цом 2019” тэмцээн Камерун улсад зохион байгуулагдаж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр тус тэмцээний шөвгийн наймын эхний хоёр тоглолт боллоо.
“Аваргуудын лиг”-ийн аварга “Ливерпуль” клубийн довтлогч Садио Мане тэргүүтэй Сенегалын шигшээ баг шөвгийн наймд Бенинтэй таарсан. Тоглолтын 69 дэх минутад Английн “Эвертон” клубд тоглодог хагас хамгаалагч Идрисса Гуэй Гана гоолдсон багаа ялалтад хөтлөв. Ийнхүү тоглолт 1:0 харьцаагаар Мане тэргүүтэй Сенегалын шигшээ баг хожсон юм. Тэд дараагийн шатанд Мадагаскар, Тунис хоёрын аль хожсонтой нь тоглоно.
Харин нөгөө талд тэмцээний хүчтэй өрсөлдөгчдийн нэг Нигери, шөвгийн 16-д Египетийн хүчтэй багийг буулган авсан Өмнөд Африкийн шигшээ багийг 2:1 харьцаагаар буулган авлаа.