2018-2019 оны хичээлийн жилийн төгсгөлд суурь боловсролын 42’140 гэрчилгээ, бүрэн дунд боловсролын 17’222 үнэмлэхийг Боловсролын салбарын мэдээллийн системээс хэвлэн олгожээ.
Өнгөрөгч хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн 9, 12 дугаар ангийг төгсөгчдөд боловсролын баримт бичгийг сургууль дээр нь “Боловсролын салбарын мэдээллийн систем”-ээс шууд хэвлэн олгодог болсон юм.
Ингэснээр гэрчилгээ, үнэмлэхийг гараар бичих, бичилтийн техник алдаа гарах эрсдэл арилж, бичилт хийх, баталгаажуулахад зарцуулах хугацаа, чирэгдэл, зардал багассан, багшийн ачааллыг бууруулсан зэрэг олон давуу талтай. Мөн боловсролын баримт бичгийн эх хувийг цахим хэлбэрээр мэдээллийн санд хадгалдаг болсноор тухайн баримтад хэвлэгдсэн QR кодыг ашиглан лавлагааг түргэн шуурхай авах боломжтой гэж БСШУСЯ-наас мэдээллээ.