Ашигт малтмал газрын тосны газарт тус газрын удирдлагууд шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Он гарсаар буюу 2019 оны 3, 4, 5 дугаар сард дэлхийн зах зээлд түүхий тосны үнэ болон импортоор орж ирж буй тонн тутамын үнэ өссөн. Үүнтэй холбоотойгоор тухайлбал, АИ 92 автобензин гурван удаагийн үнэ өсөлтөөр литр тутамдаа 180-200 орчим төгрөгөөр өссөн.
Тавдугаар сарын сүүлээр хилийн үнэ буурсан, Сингапурын бирж дээрх тосны үнэ буурсантай холбоотой үнэ буусан. Үүнтэй холбоотойгоор зургадугаар сарын эхээр дизель түлш литр тутамд 45-50 төгрөг, АИ-92 автобензин литр тутамдаа 50 орчим төгрөг буурсан.
АИ 92 автобензин гурван удаагийн үнэ өсөлтөөр литр тутамдаа 180-200 орчим төгрөгөөр өссөн
Долоодугаар сар гарснаар үнийн өсөлтийг дахин буулгана гэж мэдэгдсэний дагуу өчигдрөөс эхлэн АИ-92 болон 95-ын үнийг дахин буулгах арга хэмжээг авлаа. Ингэснээр Улаанбаатар хотын шатахуун түгээх станцуудиар АИ-92, 95 автобензин дахин 50 төгрөгөөр буурсан байна. Цаашид орон нутагт үнэ буурна.
Зургаадугаар сарын дундаас хойш АИ-92 автобензин литр тутамдаа 100-110 төгрөгөөр буурсан гэдгийг АМГТГ-аас мэдээллээ.
Цаашид шатахууны хилийн үнэ өсөх төлөвтэй байгаа бөгөөд гадаад зах зээлийн үнэ өсөж байгаа тул зохистой түвшинд барьж ажиллаж байна.
Манай улс газрын тосны бүтээгдэхүүний 95 хувийг ОХУ-аас импортолж буй бөгөөд эхний хагас жилийн байдлаар 960 орчим мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.
Хилийн үнэ өсөх, буурах үед нөхцөл байдалд тааруулан өсөлтийг бууруулахаар ажиллаж байгаа бөгөөд төрийн болон төрийн бус 21 байгууллагын төлөөлөл хуралдан зөвлөмж гаргасан байна.
АМГТГ-аас үндэслэлгүйгээр шатахууны үнийг нэмсэн тохиолдолд тухайн импортлогч байгууллагын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, цуцлах арга хэмжээ авна гэдгийг компаниудад мэдэгдсэн байна.