ОУВС банкууд хөрөнгөө нэмэхдээ хууль ёсны эх үүсвэр ашигласан, эсэхийг шалгаж эхэллээ
ОУВС-гийн гурван мэргэжилтэн Монгол банканд ажиллаж байна. Тэд магадлан шинжилгээгээ өнгөрсөн сарын 26-нд эхэлжээ. Манай улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсанаар бүх банкны активын чанарыг шалгах шаардлага үүссэн юм. Өөрөөр хэлбэл банкуудын зээл олголт, хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн үлдэгдэл зэргийг шалгасан. Шалгалтын үр дүнд долоон банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэв. Банкуудад өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх үүргээ өнгөрсөн оны арван хоёрдугаар сард бүрэн биелүүлсэн байхыг даалгасан. Манай улс уг үнэлгээг Ази тивд Европын төв банкны стандартаар хийсэн анхны улс болов.
Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль бизнес эрхлэгчдийг өршөөлд хамруулах, нуугдмал хөрөнгийг нь ил болгох, хуулийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалттай байв.
Гэвч гэрийн даалгавраа хийгээгүй гэсэн үндэслэлээр Капитал банкийг татан буулгав. Тэгтэл банкны салбартай холбоотой дараагийн асуудал үүслээ. ОУВС-гийн ажлын хэсэг манай улсад ажиллаад буцахдаа банкууд өөрийн хөрөнгөө олон тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснийг сайшаасан ч чухам ямар эх үүсвэрээс нэмэлт хөрөнгө оруулалт татсанаа батлахыг шаардлаа.
Учир нь 2015 оны хаврын чуулганаар баталсан, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу бий болсон хөрөнгөтэй банкуудын нэмэгдүүлсэн хөрөнгө холбоотой байж болзошгүй гэж үзжээ. Энэ хуулийг Монгол Улсад ардчилал үүсэж бэхэжсэний 25 жилийн ойд зориулан, тухайн үеийн эрх баригч Ардчилсан намаас санаачлан баталсан юм.
2016 оны хоёрдугаар сар хүртэл гурван сарын хугацаанд л хэрэгжсэн хууль зарим иргэн, ААН-д ээлээ өгснийг дурдах хэрэгтэй. Жишээ нь, татварын тайлангаа ямар нэг шалтгаанаар Татварын ерөнхий газарт хүргүүлж амжаагүй бол дээрх хуулийн дагуу нэг удаа нөхөн татвар, торгууль төлөлгүй тайлагнасан.
ЭДИЙН ЗАСГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ЮУГ ИЛ БОЛГОВ?
2015 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгасан. Ингэснээр тухайн өмч хөрөнгөө гаалийн байгууллагад нөхөн мэдүүлэх, улсын бүртгэлд шинээр бүртгүүлэх боломжтой болсон.
Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль бизнес эрхлэгчдийг өршөөлд хамруулах, нуугдмал хөрөнгийг нь ил болгох, хуулийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалттай байв. Зарим нь энэ хуулийг хүчтэй шүүмжлэн, төр хууль зөрчигчдийн толгойг дахин иллээ гэсэн бол эдийн засагчид их хэмжээний хөрөнгө ил болсноор эдийн засаг сэргэнэ, Х тайлан хэмээх хуурамч тайлан гаргадаг байдал байхгүй болно, далд эдийн засаг буурна гэцгээж байв. Ямартаа ч энэ хуулийн дараа
- 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болж,
- 8.3 их наяд төгрөгийн татвар,
- 2.5 их наяд төгрөгийн торгууль, алдангиас тус тус иргэд, ААН-ийг чөлөөлсөн.
Энэ орлогыг ил болгохдоо иргэд, аж ахуйн нэгжүүд 21,275 санхүүгийн тайлан, 89,394 татварын тайлан, 4,165 нийгмийн даатгалын тайлан, 8,140 гаалийн нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлжээ. Гэхдээ хэн эдгээр тайланг явуулсан нь нууц бөгөөд тайлан мэдээллийг хүлээн авсан төрийн албан хаагчидтай тухайн үед Нууцын гэрээ байгуулж, цөөн тооны албан хаагч томилон ажиллуулсан юм.
Ямартаа ч ОУВС гурван жилийн өмнө хэрэгжин, бидний бараг мартах шахсан, Эдийн засгийн ил тод байдлын тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулиудыг дахин санууллаа. Магадлан шинжилгээ хийж буй баг дээр дурдсан 34 их наядаас арилжааны банкуудад хөрөнгө оруулсан эсэх, тийм бол чухам хэчнээн хэмжээтэй хөрөнгө оруулалт хийсэн, хамгийн гол нь энэ эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлсэн нь тодорхой болгох юм.
Энэ талаар Төв банк “ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг тодруулах, магадлан шалгахаар тогтлоо. Банкууд өөрийн хөрөнгөө ЗОХИСТОЙ ЭХ ҮҮСВЭРЭЭР НЭМЭГДҮҮЛСЭН БАЙХ НЬ ЗҮЙ ЁСНЫ АСУУДАЛ бөгөөд магадлан шалгах ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомж, харилцагчийн мэдээллийг нууцлах олон улсын стандартын дагуу хийхээр ажиллаж, сонгон шалгаруулалт явуулсан” гэж цахим хуудсандаа мэдээллээ.