Грекийн ерөнхий сонгуульд барууны үзэлтэй Шинэ Ардчилал нам ялалт байгууллаа.
Тус улсын ерөнхий сайд Алексис Ципрас өрсөлдөгч болох Кириакос Мицотакисд ялагдсанаа хүлээн зөвшөөрч, баяр хүргэжээ. Тэрээр “Иргэдийн сонголтыг хүндэтгэж байна. Грекийн энэ түвшинд авчрах гэж бид өмнө нь маш хэцүү шийдвэрүүдийг гаргаж байсан юм шүү” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ. Мөн Грекийн ард түмэн хуваагдахад хэтэрхий цөөхүүлээ гэдгийг онцлов.
Ерөнхий сонгуульд барууны Шинэ Ардчилал нам 39.8 хувийн санал авсан бол Ерөнхий сайдын зүүний Сириза нам 31.6 хувийн санал авчээ. Ингээд ялалт байгуулсан нам олонх болж, парламентад 50 суудлын илүүтэй байхаар тогтлоо.
Шинэ Ардчилал намын гишүүн Кириакос Мицотакис телевизийн шууд ярилцлагын үеэр “Сонгуулийн үр дүн Грек улсыг илүү сайжруулах эрх мэдлийг өглөө. Би татварыг багасгаж, хөрөнгө оруулалт татаж, ажлын байр нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн. Ингэснээр тэтгэврийг өндөр тогтоож, цалин нэмэх боломж бүрдэнэ” хэмээжээ.
Сонгуулийн ирц 57 хувьтай байсан нь сүүлийн 10 жилд байгаагүй хамгийн бага үзүүлэлт болсон байна.
Эх сурвалж: BBC