Хятадын баруун бүс нутгийн Шинжаанд амьдардаг Исламын шашинтай иргэдийг хүүхдүүдээс нь хүчээр салгаж байгаа тухай судалгааг “BBC” агентлаг олон нийтэд дэлгэжээ. Өөрөөр хэлбэл ухаан ороогүй бяцхан хүүхдүүдийг хүчээр гэр бүлээс нь салгаж итгэл үнэмшил, хэл усыг нь мартуулж байна. Уйгуурчуудыг мэргэжлийн боловсрол олгох төв нэртэй хорих байранд аваачиж хятад хэл соёлыг ухуулдаг болоод гурван жил өнгөрч байгаа юм.
“BBC” агентлаг олон нийтэд нээлттэй баримт бичгүүдийг судалж, алга болсон хүүхдүүдийн гэр бүлийн гишүүдтэй олон арван ярилцлага хийсний үндсэн дээр тэдний амьдралд юу тохиолдоод байгааг олж тогтоожээ.
Судалгаанаас үзэхэд 400 орчим хүүхэд эцэг эхийнх нь аль нэг эсвэл хоёулаа мэргэжлийн боловсрол олгох төв болон шоронд байх зуур алга болсон байна. Шинжаан дахь Хятадын хатуу чанга хяналтын дагуу тус бүсэд зорчиж буй гадаадын сэтгүүлчдийг 24 цагийн турш дагадаг учраас тэд иргэдээс мэдүүлэг авах боломжгүй байдаг. Харин Туркэд энэ талаар гэрчийн мэдүүлэг авах боломжтой юм байна.
Истанбулд хэдэн зуун хүн дараалал үүсгэж, Шинжаан дахь өөрсдийн амьдралыг ярихаар алга болсон хүүхдийнхээ зургийг барьсаар ирдэг байна.
Нэгэн аавын хэлснээр ой гарантайдаа алга болсон хүүгийнхээ хятадаар ярьж буй бичлэгийг гурван жилийн дараа санамсаргүй байдлаар олж харсан байна. “Хүүхдүүдийг минь хэн харж халамжилж байгааг мэдэхгүй байна. Ямар ч холбоо барих боломж байхгүй” хэмээн нэгэн ээж гурван охиныхоо зургийг бариад ярьжээ. Өөр нэг ээж гурван хүү, нэг охиныхоо зургийг үзүүлээд “Тэднийг асрамжийн газарт хүргэдэг гэж сонссон” хэмээн нулимс мэлмэрүүлэн өгүүлэв.
Ингээд хүүхдээ алдсан эцэг эхчүүдтэй тус тусдаа 60 орчим ярилцлага хийж, мэдүүлэг авсны дараа Шинжаанд 100 орчим хүүхэд алга болсныг илрүүлсэн байна. Зовлонгоо ярьж буй иргэд бүгд л Шинжаанд амьдран сууж байсан Уйгурчууд. Олон мянган Муслим шашинтай иргэд суралцах, бизнес хийх, хамаатныдаа зочлох эсвэл Хятадын төрөлтийг хязгаарлах бодлого болон өсөн нэмэгдэж буй шашны хавчлагаас зугтах зорилгоор Турк улсад иржээ.
Хятадууд сүүлийн гурван жилийн турш шашны хэт үзэлтэй тэмцэхээр олон мянган Уйгурчууд болон бусад үндэстэн цөөнхүүдийг мэргэжлийн боловсрол олгох төвд саатуулснаар тэд нэг ёсондоо Хятадад түгжигдчихээд байгаа юм. Гэхдээ судалгаагаар бол тэдний ихэнх нь ердөө л гивлүүр зүүн өөрсдийн шашиндаа залбирч, мөргөл үйлдэж зарим тохиолдолд Турк зэрэг гадаад орнуудтай холбоо тогтоосон төдий аж.
Туркд байгаа Уйгурчуудын хувьд Хятадад эргэн очих нь хоригдохтой л адил. Гадаадад байгаа хамаатнуудтайгаа ярих нь хүртэл аюултай болж, хараа хяналт улам чангарсан байна.
Түүнчлэн Хятадын Шинжаан дахь муслим шашинтай иргэдийн талаар өргөн цар хүрээтэй тандалт судалгаа явуулдаг Герман Доктор Адриан Зенз өөр нэгэн үр дүн олж харжээ. Олон нийтэд нээлттэй бичиг баримтыг судлан харвал Шинжаанд урьд өмнө нь байгаагүй маш олон сургуулиуд нэмж баригдсан байна.
Шинэ дотуур байрууд баригдаж, сургуулиуд тэлж өргөн хүрээнд шинэчлэл хийж байгаа аж. Эдгээр сургуулиуд нь хятадаас өөр хэлээр ярихыг хориглодог, цахилгаанд холбогдсон төмөр хашаатай, хатуу дэг журам хараа хяналттай ажээ.
Эх сурвалж: BBC