Амазон компани АНУ-ын Сиатл хотын хажууд байрлах Bellevue-д өөрийн түүхэн дэх хамгийн том цамхгийг бүтээн байгуулахаар бэлтгэж байна хэмээн Seattle Times сайт мэдээллээ. Уг хотын нэгэн грашд одоогоос 25 жилийн өмнө Жефф Безос Амазоныг эхлүүлж байсан түүхтэй.
Seattle Times сайтын мэдээлснээр уг цамхаг нь 43 давхар байх бөгөөд Bellevue 600 хэмээн нэрлэхээр болжээ. Мөн Bellevue цамхгийн бүтээн босголтод нийт 4200 гаруй ажилчин ажиллахаар төлөвлөгдөөд байгаа ба Bellevue хотод энэхүү цамхгийг дагаад 6500 ажлын байр бий болох гэнэ. Харин Амазон компанийн хувьд уг бүтээн босголтод зориулж дэлхийн өнцөг булан бүрээс ажиллах хүчийг уг хотруу оруулж ирнэ гэдгээ мэдээлэв.
Энэхүү цамхаг нь зөвхөн Амазон компанийн түүхэн дэх хамгийн өндөр байгууламж болоод зогсохгүй Bellevue хотын хамгийн том барилга болох аж. Амазон уг цамхгаа 2024 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
Эх сурвалж: Engadget