Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц нь Монгол улсын нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 70 хувь, Улаанбаатар хотын төвийн дулааны хангамжийн 65 хувийг хангадаг Монгол улсын хамгийн том дулааны цахилгаан станц юм.
Анх 1979 онд суур нь тавигдсан ДЦС-4 нь 1983 онд тухайн үеийн Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын мэргэжилтнүүдийн тусламжаар байгуулагдаж ашиглалтад орсон бөгөөд 1990-ээд оны өөрчлөлт шинэчлэлийн дунд Зөвлөлтөөс ирэх тусламж дэмжлэг зогссоноос үүдэн үйлдвэрийн хэвийн ажиллагаа алдагдан, хуучин шаталтын систем нь доголдож, нүүрс зарцуулалтын хэмжээ эрс нэмэгджээ. Энэхүү дулаан хангамжийн үйл ажиллагаан дахь доголдол нь Улаанбаатарчуудын ая тухтай амьдрахад саад учруулж байжээ.
Япончууд энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд шат дараалсан алхмуудыг хэрэгжүүлсэн бөгөөд үүний анхны ажил нь 1992 онд эхэлсэн буцалтгүй тусламж болох цахилгаан станцыг засч сайжруулах төсөл юм. Харин удаах төсөл нь тус станцын найман бойлерыг бүрэн автоматжуулж үйлдвэрийн хэвийн ажиллагааг хангахад чиглэжээ.
Тэгвэл өдгөө MON-P10 төслийг хэрэгжүүлж байна. MON-P10 нь турбины хэвийн ажиллагаа, удирдлага хяналтын систем, зуухны үлээлгийн аппаратын суурилуулалт тээрмийн бутлуурын булыг шинэчлэх зэрэг үйлдвэрийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэжээ. Энэхүү төсөл нь жилийн 0.3 хувийн хүү бүхий нийт 4.2 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байна.
Буцалтгүй тусламж, төслийн нэр | Тусламж, төслийн он |
Мөнгөн дүн |
Япон улсын буцалтгүй тусламж | ||
Өвөл нэн шаардлагатай багаж хэрэгсэл нийлүүлэх буцалтгүй тусламж | 1991-1992 он | 40 сая иен |
Буцалтгүй тусламжийн I ээлж | 1992-1995 он | 1.6 тэрбум иен |
Буцалтгүй тусламжийн II ээлж | 1996-1998 он | 1.1 тэрбум иен |
Япон улсын Дөрөвдүгээр цахилгаан станцад хэрэгжүүлсэн төслүүд | ||
Хөнгөлөлттэй зээлийн I шат | 1997-1999 он | 4.5 тэрбум иен |
Хөнгөлөлттэй зээлийн II шат | 2003-2005 он | 6.1 тэрбум иен |
Хөнгөлөлттэй зээл MON-P10 төсөл | 2014-2018 он | 4.2 тэрбум иен |
Энгийнээр тайлбарлавал, уг төслийн үр дүнд Дөрөвдүгээр цахилгаан станцын үндсэн тоноглолын найдвартай ажиллагаа дээшилж, хүний оролцоог багасган автомат хэлбэрт шилжүүлж програмаар ажилладаг дэвшилтэт технологийг нэвтрүүлжээ. Станцын 5-8-р зуухын тээрмийн бор тавгийг шинэчилж өөрчилснөөр түүний элэгдлийг 5-6 дахин бууруулж тээрмийн ажиллах цагийг уртасгах давуу талтай юм. Ингэснээр засвар үйлчилгээний зардлыг 50 хүртэлх хувиар бууруулах боломжтой болжээ.
Төслийн хүрээнд Японы ахмад, сайн дурын инженер, техникийн ажилтнууд гээд 15 орчим гишүүн ирж ажиллаж, монголчуудад туршлагаа хуваалцжээ.
Уурын зуухны тохируулгын систем нь өөрөө хоёр гол зорилгыг агуулдаг аж. Монгол улсын цахилгаан эрчим хүч минутад 3000 оборот эргэдэг генератор дээр суурилсан байдаг бөгөөд үүнийг удирдаж байдаг гол төхөөрөмж нь уурын зуухны тохируулгын систем юм. Мөн уурын зуухны цахилгаан ачааллыг тодорхой хэмжээнд тогтвортой барихад зориулалттай аж. Хуучин хэрэглэж байсан тохируулгын систем нь ОХУ-ын 60, 70-аад оны технологиор хийгдсэн элэгдэж хуучирсан буюу олон шат дамжлагаар дамжиж тохируулга хийгддэг байсан бол шинэ төхөөрмжийн ачаар автоматаар төвөггүй тохируулга хийдэг болжээ.
Мөн нийт зууханд үнс үлээлгийн төхөөрөмж суурилуулж, зуухнуудын дундаж ачаалал 12 хувиар буюу 376 тн/цаг болж нэмэгдэх юм. Утааны хийн халууны хэтрэлтийг дунджаар 50 хувь бууруулах юм байна. Мөн нүүрсний зарцуулалтыг жилдээ 8 хувь буюу 240 мянган тонноор багасгаж, хүлэмжийн хийг бууруулах давуу талтай юм. Өдгөө үндсэн хийц болон тоног төхөөрөмжийн угсралт хийгдэж байгаа аж.
Мөн төслийн хүрээнд Япон улсын ахмад сайн дурын инженер, техникийн ажилтнууд гээд 15 орчим гишүүн ирж ажиллаж туршлагаа хуваалцжээ.