Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг анх гаргаснаас хойш найман удаа өөрчилж байсан бөгөөд хэд хэдэн шаардлагыг үндэслэн жагсаалтыг шинэчилдэг байна. Зонхилон тохиолдох өвчин, эмчилгээний удирдамж зэргийг үндэслэн тогтоодог байна.
Хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтаас худалдан авч буй хэрэглэгчийн насыг харвал 72 хувийг нь 0-5 нас, 50-аас дээш насныхан эзэлдэг байна.
2019 онд идаатгуулагчдад олгох эмийн үнийн хөнгөлөлтөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 33.9 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн бөгөөд энэ нь өнгөрсөн жилээс 5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм байна.
Нийт зарцуулж буй төсвийн 52.3 хувийг нийслэлд 47.7 хувийг орон нутагт хуваарилдаг.
Хөнгөлөлттэй эмийн жорыг цахим системд холбосноор эмч нар иргэдэд ямар эм бичиж өгөн аль эмийг түлхүү хэрэглэж байгааг нэгтгэх боломжтой болсон байна. Ингэснээр жагсаалтад байгаа эмүүдийн аль нь түлхүү болон бага хэрэглэж байгааг тогтоож, жагсаалтаас хасах болон нэмэх боломжтой болно гэдгийг ЭМДС-аас мэдээлж байна.
Өнгөрсөн хугацаанд 2.4 сая цахим жорыг бүртгэсэн бөгөөд цахим системийг нэвтрүүлснээр санхүүжилтийг олгох, илүү хүртээмжтэй болгоход дэм болно хэмээн тайлбарлаж байгаа юм.
Хөнгөлөлттэй эм худалдан авдаг Сүхбаатар дүүргийн иргэн Дэмбэрэл хэвлэлийн хуралд оролцож өөрийн сэтгэгдлийг илэрхийллээ. Тэрбээр "Хөнгөлөлттэй эм авахад копдтой болсон нь илүү зохион байгуулалттай болсон байна. Даралтны эмийг 16 мянгаар авдаг байсан бол одоо 4-5 мянган төгрөгөөр авч байна. Тэтгэврийн насны, орлого багатай хүмүүст их чухал ач холбогдолтой ажил боллоо" гэсэн юм.