Кенийн шүүх Ламу тосгонд барихаар төлөвлөж байсан Засгийн газрын дэмжлэгтэй хоёр тэрбум ам.долларын нүүрсний цахилгаан станцын байгаль орчны лицензийг цуцаллаа.
UNESCO-ийн Дэлхийн өвд бүртгэсэн байгалийн цогцолбор газарт тухайн төслийг хэрэгжүүлэхийн өмнө иргэдийн саналыг сонсоогүй гэж үзсэн байна. Тиймээс цаашид төслийг үргэлжлүүлэх бол байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг дахин бэлтгэж, олон нийтийн саналыг оролцуулах шаардлагатай болж байгаа ажээ.1050 мегаваттын хүчин чадалтай байхаар төлөвлөсөн энэхүү төслийн 51 хувийг “Centum Investment” эзэмшиж байгаа бол “General Electric” компанийн дэмжлэгээр цэвэр нүүрсний технологи ашиглах төлөвлөгөөтэй байгаа юм.
Энэхүү төсөл нь Кенийн Ерөнхийлөгч Ухуру Кениатагийн Зүүн Африкийн орнуудад эрчим хүчний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх болон ажлын байр бий болгох стратеги зорилтын нэг хэсэг хэдий ч иргэний нийгмийн хөдөлгөөнүүд энэхүү төслийг хүрээлэн буй орчин болон далайн ан амьтанд хор хөнөөлтэй гэж үзээд лиценз олгосныг эсэргүүцэж шүүхэд зарга үүсгээд байсан юм.
Шүүхийн мэдэгдэлд үндэсний байгаль орчны агентлаг болон “AMU” компани төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийхээсээ өмнө олон нийтийн санал бодлыг сонсох үүрэг хүлээсэн ч энэ талаар мэдээлэл өгөөгүй болохыг онцолсон байна.
Б.Төгсбилиг