НҮБ-ын эрүүдэн шүүлтийн эсрэг дэлхийн өдөр өнөөдөр тохиож байгаа бөгөөд УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн үндэсний комисс хамтран “Эрүүдэн шүүхийн хохирогчдын эрхийн асуудал” хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулсан.
Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл эрүү шүүлт арилахгүй байгаа шалтгаан хийгээд цаашид авах арга хэмжээний талаар саналаа хэлсэн юм.
Хүний эрхийг хамгаалах явцад эрүүдэн шүүгээд цаазаар авах ял аваад цаазынхаа ялын хоногийг хүлээж байсан гурван хохирогчийг ялгүй болтол, цагаатгаж, нөхөн төлбөр автал ажиллаж байсан төрийн бус байгууллагын нэгнийх нь хувьд эрүүдэн шүүх гэдэг зүйлтэй уг мухарт нь хүртэл тэмцэхгүй бол хохирогч нар нь дараагийн хүмүүсээ хамгаалах орон зайг бэлдэхээс илүү эрүүдэн шүүж болдог юм байна гэсэн “зориг”-ийг өгөөд байдаг тул эрүүдэн шүүсэн алхам, хэрэг бүртэй хүчтэй тэмцэж сургамж өгөх ёстойг онцолж байсан юм.
Тэрбээр “С.Зоригийг хөнөөсөн хэрэгт мөрдөн шалгалт буруу явагдаж байна гэж эсэргүүцэх болсон шалтгаан нь тухай үед энэ хэрэг болон өөр хэргүүдтэй холбоотой эрүүдэн шүүх ажиллагаа явуулж байгаа мэдээлэл надад ирдэг байсан. Яг тухайн үед Б.Булганыг эргэхээр очиход Тагнуулын ерөнхий газар ШШГЕГ-ыг бүрэн атгасан байсан. Төв аймаг дахь хорих анги руу ороход ШШГЕГ-ынхан үгээ хэлж чадахгүй, дарга нар нь дугарч чадахгүй, обьектоороо ТЕГ-ын мэдэлд орчихсон нөхцөлд аргаа бараад шалан дээр нь хөлөө жийгээд сууж байсан.
УИХ-ын гишүүд, Хууль зүйн сайд нар эрсдэл хүлээгээд иргэдийн эрх чөлөө, эрүүдэн шүүлтээс ангид байх эрхийн төлөө зоригтой хууль оруулж ир, тогтолцоог байгуул
Эрүүдэн шүүж, байцааж байна хэмээн өлсгөлөн зарласан Дэнзэнгийн хувьд гэдсийг нь цэвэрлэхгүйгээр өлсгөлөн зарлуулж, эмчлэх эмчгүй орхисон байхад нь УИХ-ын гишүүний үнэмлэхээрээ түрүү барин орж байлаа. Тухайн үед үхлээ хүлээгээд хэвтэж байхад нь үзлэг хийж, ярилцсан. Тэгэхэд үхлийн нэлээн хэдэн шинж тэмдэг илэрсэн, дотор нь ялзрал явагдаж байгаа нь шинж тэмдгээр илэрч байсан тул бичиж аваад та нар энэ хүнийг харж байгаад үхүүлж байгаа юм байна гэж хэлээд гарсан. Ингээд цагийн дараа Шастины нэрэмжит III эмнэлэгт яаралтай мэс засал хийлгэн, ходоодоо тайруулан байж амьд үлдэж байсан тохиолдол ч бий.
Миний сүүлийн 20 жил эрүүдэн шүүхийн эсрэг явсан хэргүүдийг ярих юм бол хүний амь нас хутганы ирэн дээр ирсэн эсвэл цаазын ял авсны дараа бид хөдөлдөг. Эсвэл бид тэр хүнийг алдсаны дараа дугардаг гунигт жишээ бий. Тиймээс бид тогтолцоог өөрчлөхийн тулд дугарах ёстой.
УИХ-ын гишүүн байхдаа эрүүдэн шүүлт хамгийн их гаргадаг хоёр тохиолдлыг хуулиар засъя гэж бодож санал оруулсан. Нэгдүгээрт гүйцэтгэх ажлыг урьдчилан хорих төвд хийхийг бүрмөсөн хориглох заалт оруулсан. Үүний дараа маргаашнаас нь миний талаар гүтгэлэг, доромжлолыг маш олон хаягаар бүтэн сарын турш цацсан. Тэр байтугай яг тэр асуудлыг хэлэлцэж байх хугацаанд миний туслахаар ажиллаж байсан хүн учир битүүлэг амиа алдсан. Гэрийнхээ гадаа зодуулж байгаа зураг нь байсаар атал прокурор хэргийг хэрэгсэхгүй болгох талаар гурван жил цагдаа, АТГ, ТЕГ-ын дунд явж байна. Би С.Бямбацогтыг эсэргүүцэж мөн ч их ярьсан. Хөрөнгөлөг хурандааг төрүүлдэг, эрүү шүүлтийг дэмждэг заалтыг яагаад дэмжиж байгаа юм, эрүү шүүлтээс ангид байх хэдэн заалтаа яагаад хуулиас авч хаяад байгаа юм гэж мөн ч их ярьсан. Маш их эсэргүүцсэн.
ШШГЕГ-ынхан үгээ хэлж чадахгүй, дарга нар нь дугарч чадахгүй, обьектоороо ТЕГ-ын мэдэлд орчихсон нөхцөлд аргаа бараад шалан дээр нь хөлөө жийгээд сууж байсан
УИХ-ын гишүүд, Хууль зүйн сайд нар эрсдэл хүлээгээд иргэдийн эрх чөлөө, эрүүдэн шүүлтээс ангид байх эрхийн төлөө зоригтой хууль оруулж ир, тогтолцоог байгуул. Тогтолцоог байгуулахын тулд эргээд нэг буулт хийдэг. Хүний эрхийн төлөө тогтолцоо хийх гэж байгаа бол хүний нөөц нь хүний эрхийн чиглэлээр туршлагатай, өмгөөлөл хийж байсан хүнийг тавих хэрэгтэй. Нөгөө талаас 461-р анги дээр олон удаа очиж байсны хувьд 461-р ангид байгаа албан өрөөнүүдийг болиоч ээ.
Урьдчилан хорих төвд хоригдож байгаа хүн өмгөөлөгчтэйгөө ганцаарчлан уулзах өрөө байдаггүй. Өмгөөлөгчтэйгөө харгалзагчийн хажууд хананы наана, цаанаас утсаар харилцдаг. Өмгөөлөгчтэйгөө ганцаарчлан уулзах өрөөгүй хир нь ганцаарчлан эрүүдэн шүүлгэх өрөө байна. Энэ өрөөнүүд АТГ, ТЕГ, мөрдөн байцаагч нарын мэдэлд өвч бүрэн тохижилттой өрөө хангалттай байна. Бид барилгын бүтэц, ажлын зохион байгуулалтыг яаж хийж байна вэ? Төр татвар төлөгчдийн мөнгөөр эрүүдэн шүүх тогтолцоог хэрхэн ивээн тэтгэж байгаа нь нөхцөл байдлаас харагдаад байна.
Маш олон зарчмын өөрчлөлт орсон хуулийн төслүүд буцаагдсан. Үүнийг эргэн оруулж ирэх талаар ажиллах хэрэгтэй.
Төр татвар төлөгчдийн мөнгөөр эрүүдэн шүүх тогтолцоог ивээн тэтгэж байна
Нэг чухал хууль байна. Нэг байгууллага байгуулахаас илүү Хууль сахиулах тухай хуулиа эргэн өргөж барьж батлаач ээ. Хууль сахиулахдаа хуулиар биш хэн нэгний үзэмжээр сахиулаад байна. Баян хүнд өөр, ядуу хүнд өөр хууль үйлчлээд байна.
Хууль сахиулагчийн тухай хуулиа батлаач ээ. Бэлэн хууль байгаа, буцаж татсан таван хуулиас чинь эргэж өргөн баригдаагүй сугараад үлдсэн.
Энэ хууль байхгүйгээс болоод ямар дарга томилогдох, ямар бүлэглэлийн мэдэлд очих, ямар хонгилын түлхүүр атгахаас шалтгаалж тэрний хүслээр хууль сахиулах ажиллагаа явагдаж байна” гэсэн юм.