Шилэн нам, Транспэрэнси Интернэшл ТББ-ын зохион байгуулсан “Улс төрийн намд тулгамдаж байгаа асуудал, шийдэл" хэлэлцүүлэг өнөөдөр болж өнгөрлөө.
Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд улс төрийн намын тухай нэмэлт заалтыг оруулсан нь “Улс төрийн намын тухай хуулийг шинээр баталж, иргэдийн итгэлийг олох боломж” гэж үзэж байгаа талаараа зохион байгуулагчид хэлж байна.
“УЛС ТӨРИЙН НАМЫН ХУУЛИЙГ ШИНЭЧИЛСНЭЭР ИРГЭДИЙН ИТГЭЛИЙГ ДАХИН ОЛЖ ЧАДНА”
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд жил бүр намын санхүүгийн тайланд үнэлгээ өгч, цаашдаа үйл ажиллагаагаа эрхлэх эсэхийг нь шийдэх хяналтын хороог бий болгох талаар саналыг уламжилжээ.
Манай улс төрийн намуудад олгож байгаа төсөвт СЕХ, бусад мэргэжлийн байгууллагууд хяналт, хариуцлагыг чангатгаж өгснөөр дэлхий нийтийн жишигт нийцэх боломжтой
Намын бодлого, төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байгаа эсэх, сонгуульд оролцдог эсэх зэрэг хяналтыг зөвхөн сонгуулийн үеэр л сахидаг сул тал анзаарагддаг тул Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр намын үйл ажиллагааны хэрэгжилтэд жил бүр хяналт тавьж, үнэлгээ өгөөд цаашид үйл ажиллагаагаа эрхлэх эсэхийг шийдэх байгууллага үүсгэх заалтыг оруулсан байна, харин шинээр нам үүсгэх заалт хэвээрээ үлдэнэ гэдгийг хэлэлцүүлгийн үеэр дурдаж байв.
800 иргэний гарын үсэг цуглуулаад улс төрийн нам байгуулах боломжтой. Тухайн намын үзэл баримтлал, нийгэмд сөрөг нөлөө үзүүлэх эсэх, үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг эсэх зэргийг үзэл баримтлалыг тогтоосны үндсэн дээр шинэ нам бий болдог байна.
Олон улсын хэмжээнд улс төрийн нам улсын төсвийн дэмжлэг авахын тулд өрсөлдөөн үүсч, үүнийгээ дагаад чанартай бодлого гаргах мөн намын дотоод ардчилал нэмэгддэг. Манай улс төрийн намуудад олгож байгаа төсөвт СЕХ, бусад мэргэжлийн байгууллагууд хяналт, хариуцлагыг чангатгаж өгснөөр дэлхий нийтийн жишигт нийцэх боломжтой талаар ч хэлэлцүүлгийн үеэр оролцогчид онцолж байлаа.
“УЛС ТӨРИЙН НАМ ДЭРГЭДЭЭ СУДАЛГААНЫ ИНСТИТУТТЭЙ БАЙХ ШААРДЛАГАТАЙ"
Харин улс төр судлаач, доктор Т.Ууганбаяр "Гишүүнчлэлээс дэлхий нийт татгалзаж байна. Гэвч манай орны хувьд шууд татгалзах нь бэрхшээлтэй юм. Улс төрийн намуудад өнөө үед мөрдөж байгаа заалтыг ашиглан цаашдаа илүү хөгжихийн тулд мэргэжлийн улс төрчдөөр бүрдсэн намыг бий болгох, тэдгээр нь дэргэдээ заавал судалгааны институттэй байх шаардлагатай” талаар хэлж байна.
“МОНГОЛ УЛСАД ТӨРИЙН САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦООГ ТӨЛӨВШҮҮЛЭХ НЬ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ”
Шилэн нам түншлэлийн санаачлагч Ч.Сосормаа "Улс төрийн нам төрийн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг тул сонирхлын бүлгээс ангид байх шаардлагатай.
Намын санхүүжилт нь улсын төсвийн дэмжлэг болон намдаа хандив өгөх шугамаар бүрддэг. Улсын төсвийн дэмжлэг нь гишүүд сонгуулиар дийлэнхийн саналыг авч иргэдэд танилцуулсан бодлогоо хэрэгжүүлэхийн тулд авдаг санхүүжилт юм.
Харин гишүүд намдаа хандив өгөх нь нийгмийн чинээлэг хэсэгт үйлчлэх намыг үүсгэх эрсдэлтэй байдаг. Тиймээс манай улсад төрийн санхүүжилтийн тогтолцоог төлөвшүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна" гэсэн юм.
Б.Энхжаргал