Монгол Улс “Эмэгтэйчүүд-Манлайлал” олон улсын чуулганыг эх орондоо зохион байгууллаа. Тус чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн бол хүндэт зочноор Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга М.К.Гүшэтти, зочин төлөөлөгчөөр УИХ-ын таван эмэгтэй гишүүн оролцжээ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй манлайллын сургалтад хамрагдсан аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-д сонгогдон ажиллаж буй 2000 гаруй эмэгтэй оролцсон байна.
Хуралдаанд оролцогчид орон нутгийн ИТХ-д ажиллаж буй эмэгтэй төлөөлөгчдийн хэрэгжүүлсэн нийгмийн төслүүдээс найман сайн жишээтэй танилцаж, дөрвөн салбар хуралдааныг хийсэн аж. Түүгээр орон нутгийн эмэгтэй улстөрчдийн ололт, амжилтыг танилцуулж, харилцан туршлага солилцон, сайн туршлагуудаас санаа авч орон даяар түгээн дэлгэрүүлэхэд энэ чуулган үр дүнгээ өгнө гэдгийг зочид төлөөлөгчид онцлов. Мөн хуралдааны үеэр хөндөгдсөн нэг сэдэв нь орон нутгийн сонгуулиар сонгогдож буй эмэгтэйчүүдийн тоо эрс буурч байгаа аж. Тухайлбал, 2012 онд орон нутгийн сонгуулиар 2204 эмэгтэй сонгогдож байсан бол 2016 оныхоор 2164 болж буурчээ. Энэ үзүүлэлт нь 2008 оныхтой харьцуулбал эрс буурсан тоо хэмээн чуулганд оролцогчид өгүүлж байна.