5G сүлжээ дэлхийн харилцаа холбооны ирээдүйд тооцогдож, их гүрнүүдийн өрсөлдөөний гол хөзөр болж буй ч 4G-г ч бүрэн ашиглахгүй байгаа Монголын хөрсөнд энэ технологи нэвтрэх цаг хараахан болоогүй гэж салбарынхан үзэж байна.
Шинэ эриний 5G сүлжээ хүн төрөлхтөнд өргөн боломж нээж буй ч дэлхий ертөнцийг хоёр туйл адил хуваагдахад хүргээд байна. Уяж зангидах утас гэж үгүй атлаа дэлхийг хэрсэн хил хязгаар үгүй хэлхээ холбоо бий болгох энэ технологи эцэстээ их гүрнүүдийн сөргөлдөөний нэг зангилаа болж, талцал маргаан, таамаг, мэдээллийн төв цэг боллоо.
Технологиор түүчээлэгчдийн нэг БНСУ өнгөрсөн дөрөвдүгээр сард 5G технологийг дэлхий дахин анхлан нэвтрүүлж, сүүлийн хоёр сарын хугацаанд сая давсан хэрэглэгчийг эгнээндээ элсүүлээд байна. Энэ давлагаанаас АНУ ч хоцрохгүйн төлөө зүтгэж буй бөгөөд Атланта, Даллас, Хьюстон, Канзас хотдоо 5G сүлжээг хэдийнэ нэвтрүүлсэн. Удахгүй Чикаго, Лос Анжелес, НьюЙорк, Финикс, Вашингтон хотыг шинэ сүлжээнд шилжүүлэхээр төлөвлөж буй аж. Тэгвэл 5G-гээр ирэх жилүүдэд тэргүүлэх хамгийн өндөр магадлалтай байгаа БНХАУ төр, хувийн хэвшлийн дөрвөн компанидаа тус сүлжээний тусгай зөвшөөрөл олгосон. Одоогоор China Mobile, China Telecom, China Unicom Hong Kong компани 5G сүлжээг Бээжин, Шэньжэнь зэрэг хотод туршиж байна.
Технологиор түүчээлэгчдийн нэг БНСУ өнгөрсөн дөрөвдүгээр сард 5G технологийг дэлхий дахин анхлан нэвтрүүлж, сүүлийн хоёр сарын хугацаанд сая давсан хэрэглэгчийг эгнээндээ элсүүлээд байна.
Утасгүй уг сүлжээ улс орнуудад хурдтай тархаж, 5G технологиор тэргүүлэхийн төлөөх их гүрнүүдийн өрсөлдөөн улам ширүүссээр дайны гал авалцахад хүргэлээ. Тэгвэл энэ ширүүн тэмцэл дунд Монгол Улс нүдэн балай, чихэн дүлий явж байгаа юм биш биз. Мэдээж бид энэ технологиор их гүрнүүдтэй өрсөлдөж, зах зээл булаацалдахгүй нь тодорхой. Гэхдээ ирэх хэдэн жилд дэлхийн харилцаа холбооны хөгжлийг өнгөлөх энэ технологиос монголчууд бултаж чадахгүй нь ойлгомжтой.
Тэгвэл бид энэ шинэчлэлийн хаана нь явж байна вэ. Хил хязгааргүй энэ сүлжээнд монголчууд бэлэн эсэхийг хөндөхөөс урьдаад их гүрнүүд үхэн хатан зүтгээд буй 5G гэж чухам юу болохыг цухас дурдъя. Технологийн салбарынхан 5G сүлжээний давуу тал, хүчин чадлыг шагшиж, ам уралдан магтацгааж буй. Энгийнээр тайлбарлавал, та хоёр цаг үргэлжлэх уран сайхны киног 3G-гээр 26 цаг, 4G ашиглан зургаан минут татдаг. Харин 5G технологиор бүрэн хэмжээний уран сайхны киног нүд ирмэхийн зуур буюу ердөө 3.6 секундэд татан авах боломжтой аж. Алга урвуулахын адил ийм өндөр хурдтай, хил хязгааргүй харилцаа холбооны боломжийг 5G сүлжээ дагуулж буй аж.
Дэлхийн түүхэнд анх 1998 онд бий болсон 3G сүлжээг монголчууд одоогоос 10 жилийн өмнө эх орондоо нутагшуулж байжээ. Харин 4G сүлжээ Монгол Улсад 2016 онд нэвтэрч байсан аж. Одоогоор өндөр хурдны, хөдөлгөөнт энэ сүлжээ манай улсын 21 аймаг, 330 суманд нэвтэрсэн. Үүний үр дүнд Монгол Улсын өнцөг бүрт ажиллаж, амьдарч буй иргэд 3G-гээс 10 дахин хурдтай 4G-гээр дамжуулан мэдээлэл хүлээн авч байна. Энэ сүлжээг байгуулахын тулд харилцаа холбооны нэг оператор компани л гэхэд 80 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байжээ.
Ингэснээр манай улсын дата хэрэглээ эрс нэмэгдсэн. Одоогоор монголчуудын дата хэрэглээ дэлхийн дунджаас өндөр. Сүүлийн найман жилд дата хэрэглэгчдийн тоо 14 дахин өссөн. 2018 оны эхний хагасын байдлаар манай улсын дата хэрэглэгчдийн тоо 2017 оны мөн үеэс 8.7 хувиар өсөж, 2.8 саяд хүрсэн. Үүний 31.2 хувийг 4G сүлжээний хэрэглэгчид бүрдүүлж байна. Ингэснээр дата хэрэглээ 71.9 мянган терабайтад хүрсэн гэж Харилцаа холбоонызохицуулах хороо мэдээлэв. Энэ нь жилийн өмнөхөөс 90 хувиар, харин 2015 онтой харьцуулахад долоо дахин өссөн үзүүлэлт аж.
Гэхдээ хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралд 5G сүлжээ үнэхээр хэрэгтэй юу гэдэг нь хамгийн чухал” хэмээн “Мобиком” корпорацийн гүйцэтгэх захирал Тацүяа Хамада Bloomberg Tv Mongolia телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Дата хэрэглээ ийн тэлэхэд үүрэн холбооны оператор компаниуд зах зээлд шинэ багц, үйлчилгээ санал болгосон нь нөлөөлсөн гэж салбарынхан тайлбарлаж байна. Хэдийгээр бидний хэрэглээнд өндөр өсөлтүүд ажиглагдаж байгаа ч Монгол Улс одоогоор 4G сүлжээг бүрэн ашиглахгүй байгааг “Мобиком” корпораци мэдээлсэн. Дэлхийд нэвтрээд 10, Монголд гурван жил болж буй 4G технологийг өнөө хэр бид бүрэн хүчин чадлаар нь ашиглахгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, бидний хэрэглээ технологийн дэвшлийн хурдаас хоцорч, хүчин чадалд нь балчирдаж байгаа нь энэ. “5G технологи олон давуу тал бий болгож, маш их мэдээллийг нэгэн зэрэг дамжуулах хүчин чадалтай.
Гэхдээ хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралд 5G сүлжээ үнэхээр хэрэгтэй юу гэдэг нь хамгийн чухал” хэмээн “Мобиком” корпорацийн гүйцэтгэх захирал Тацүяа Хамада Bloomberg Tv Mongolia телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ. Монгол Улсад 5G технологийг нэвтрүүлэх урьдчилсан төлөвлөгөө одоогоор гараагүй байна. Мөн нэвтрүүлэх хугацаа нь болоогүй гэж үүрэн холбооны оператор компаниуд үзэж байна. Энэ талаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос тодруулах гэсэн боловч хариуцаж буй дарга нь хилийн чанадад томилолтоор ажиллаж буй учраас тайлбар өгөх боломжгүй хэмээн хариуллаа.
Гэхдээ Монгол Улсын радиодавтамжийн дунд хугацааны замын зураглал буюу 2018-2023 он хүртэлх төлөвлөгөөнд тусгаснаар Монгол Улс олон улсын чиг хандлагыг харгалзан 5G-г нутагшуулахаар заажээ. Өөрөөр хэлбэл, бид Дэлхийн радио холбооны төлөвлөгөө, чиглэлийн дагуу урагшилна. Өнгөрсөн онд болсон тус холбооны хурлаар 5G технологийг олон улстай уялдуулах ажлыг 2019 оны сүүлчээр эхлүүлнэ. Улмаар стандартын шаардлага хангасан 5G технологийн эхний туршилтыг 2020 оны дундуур хийхээр төлөвлөжээ.
АНУ, Хятад зэрэг их гүрнүүд л олон улсаас түрүүлэн 5G-г туршиж, тус технологийн хойноос хөөцөлдөж байхад дэлхий даяар дагаж мөрдөх, нэгдсэн стандартыг өнөө хэр мэргэжлийн байгууллага нь батлаагүй байна. Харин энэ оны аравдугаар сард Дэлхийн радио холбооны их хурал Египет улсад болно. Энэ хурлаар шинэ технологийн талаарх олон улсын ч, Монголд ч тэр бодлого чиглэл, төлөвлөгөө зураглал илүү тодорхой болох төлөвтэй. Гэхдээ салбарынхан Монгол Улсад ойрын 3-5 жилд 5G технологийг дэмжих төхөөрөмж хэрэглээнд нэвтрэхгүй хэмээн үзэж байна.
Intel компани тооцоогоор 2035 он гэхэд дэлхийн эдийн засагт 10 гаруй их наяд ам.долларын өгөөж авчрах энэ технологи их гүрнүүдийн өрсөлдөөний гол хөзөр байж болно. Гэхдээ энэ гайхамшгийг хүн хэрэглэж, үр ашгийг нь мэдрэхгүй л бол мянга сайхан шинэ эриний технологи байгаад нэмэргүй. Монгол Улс ч технологийн томчуудыг даган дарцаг шиг хийслээ гээд манай одоогийн хөрсөнд буухгүй бол хайран хөрөнгө оруулалт л болж хувирна. Иймд хэрэглээгээ дээшлэхийг хүлээн, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийн, хэдэн жил хүлээхээс өөр арга алга.
Г.Байгал