Холимог тулааны оддын нэг Жозе Алдо энэ оны эхээр зодог тайлах бодолтой байгаа гэдгээ хэлээд байсан билээ. Гэсэн ч бодлоо өөрчилж UFC Холбоотой найман тулааны цоо шинэ гэрээ байгуулсан талаар ерөнхийлөгч Дана Уайт мэдэгдэл хийсэн байна. Тус гэрээ 2019 оны 5-р сарын 11-нд болсон UFC 237 тулаанаас хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ.
Жозе Алдо 2017 оны 6-р сард болсон UFC 212 тулаанд Макс Холловэйд ялагдсанаар өдөн жингийн аваргын бүсээ алдсан билээ. 6 сарын дараа аваргын бүсээ эргүүлэн авахаар дахин Макс Холловэйтэй тулалдсан ч гуравдугаар үед техникийн нокаутаар ялагдал хүлээсэн. Харин түүний дараа учраа таарсан хоёр өрсөлдөгч болох Жереми Стефенс, Ренато Мойчано нарыг ялсан билээ.
32 настай Алдогийн хувьд сүүлийн тулаандаа Волкановскид ялагдал хүлээсэн ч жиндээ чансаагаараа гуравдугаар байранд бичигдсэн хэвээр байгаа юм. Тэрээр 2009 оноос хойш календарийн жилд хоёроос дээш тулаан хийж байгаагүй. Тиймээс энэ хэмнэлээрээ тулалдвал хамгийн багадаа дахин гурван жил UFC Холбоонд тулалдах төлөвтэй байна.
Д.Энхбаясгалан