Энэ зуны шилжилт хөдөлгөөнд хамгийн идэвхтэй оролцох багуудын нэг нь том зах зээлтэй Нью Йорк Никс баг билээ. Өнгөрсөн өвлөөс эхлээд л энэ зун чөлөөт агент болох одуудтай нэр холбогдож эхэлсэн Никсын төлөвлөгөө Кэвин Дюрантын гэмтлийн улмаас нураад байсан юм.
Лигийн баталгаатай эх сурвалжуудын нэг Марк Жэй мэдээлж байгаагаар тэд хоёрдугаар зэрэглэлийн одуудтай Нью Йоркт уулзаж байгаа гэжээ.
Тэдний багтаа элсүүлэхийг оролдож байгаа тоглогчид: Тобайс Харрис, Никола Вүчевич, Жүльюс Райндл, ДеМаркус Казинс, ДеАндре Жордан, ах дүү Моррис, гэсэн тоглогчидтой уулзах цаг товлоод байгаа ажээ.
Энэ жилийн драфтаас хүссэн тоглогч болох багийн ирээдүй гэж төлөвлөж байгаа Р.Ж Бэрритыг драфтын №3 сонголтоор багтаа элсүүлсэн Никс Кайри Ирвинг, Кэвин Дюрант гэсэн одуудыг авахаа больж байгаа гэсэн мэдээлэл ч дээрх мэдээллээр батлагдаж байна хэмээн Марк Жэй үзэж байна.
Сэтгүүлч: Л. Тулга