НҮБ-ын эрүүдэн шүүлтийн эсрэг дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн үндэсний комисс хамтран “Эрүүдэн шүүхийн хохирогчдын эрхийн асуудал” хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж байна.
Хэлэлцүүлийг УИХ-ын гишүүн Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь нээж үг хэлсэн бөгөөд хүний эрхийг хангах нь зөвхөн төрийн бус хүн бүрийн үүрэг бөгөөд төрийн бус байгууллагууд хамгийн нөлөө бүхий платформ болж чадна гэдгийг илэрхийллээ.
Хүний үгээр биш хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй
Мөн тэрбээр эрүүдэн шүүлттэй холбоотой олон улсын зөвлөмжийг манай улс чихнийхээ хажуугаар олон удаа өнгөрөөсөн гэдгийг ч онцолж байв.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Тэртээ 1946 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгээс баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 5 дугаар зүйл, Эрүү шүүлтээс ангид байх эрхийг Монголын хууль хяналтын байгууллагууд хэрхэн хангаж байгаа нөхцөл байдлыг сонсохоор Та бид энд цуглаад байгаа билээ.
Би сонсголын эхэнд Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 5-р зүйлийг зориуд уншъя гэж бодлоо. “Хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй”
Манай улс 2000 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг Конвенцид нэгдэн орж, улмаар 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг Конвенцын Нэмэлт Протоколыг соёрхон баталж, хүчинтөгөлдөр үйлчилж байна.
Мөрдөн байцаалтын шатанд хүний эрх ноцтойгоор зөрчигдөж, сэжигтнүүдтэй хүнлэг бус харьцах, эрүүдэн шүүх байдал ужигран даамжрах анхдагч шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэхээс өөр аргагүй байдал үүсээд байна.
Хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй
Хууль сахиулагчид иргэдийнхээ Эрүүдэн шүүлтээс ангид байхыг эрхийг бүрэн баталгаажуулж, хамгаалжчадахгүй байгаагаас улбаалаад Хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, Шударга шүүхээр шүүлгэх зэрэг үндсэн эрхүүд ноцтойгоор зөрчигдөж байна.
Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлд дурьдсанаар 2017 онд “эрүү шүүлтэд өртсөн” гэх 51 гомдол, мэдээлэл иргэдээс ирүүлжээ. Эдгээрээс 40 гомдол нь цагдаагийн албан хаагч, 11 нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон прокурорын байгууллагын албан хаагчдын зүй бус үйлдэлтэй холбоотой байжээ. Энэ бол эрх үүргээ гадарладаг цөөн иргэдийн гаргасан гомдол гэж үзэх ёстой. Цаана нь эрх үүргээ мэддэггүй, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахын тулд хаана хандахаа ч төсөөлөхгүй байгаа олон тооны иргэд бий гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Эрүүдэн шүүлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хамгийн ихээр байна. Эрүү шүүлт, дарамтанд орж хэрэг хүлээсэн иргэд прокурор, шүүх дээр дарамтад орсон тухайгаа илчилж чадалгүйхилсээр шийтгэгдэж байна. Нэг дүүргийн мөрдөн байцаагчид 80-200 эрүүгийн хэрэг хариуцуулдаг практик бодитоор байгаа юм. Дээрээс нь зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл нэмэгдэхээр хэвийн хүний барж дийлэхээргүй тоо гарах нь ойлгомжтой. Мөн тухайн мөрдөн байцаагчийн ажлын үнэлэмжийг хэрэг шүүсэн тоогоор дүгнэдэг буруу тогтолцоо хэрэгжсээр л байна. Энэ байдал нь мөрдөн байцаалтыг харгис аргаар явуулах, эрүүдэн шүүлт тулгах замаар хэрэг хүлээлгэх суурь нөхцөл болж байгааг анхаарах ёстой.
Шүүхийн шинэчлэл, шударга шүүх байгуулах нэрийн дор маш далайцтай сүржигнэл явагдсан ч шүүгчдийн цалинг нэмснээс өөр шинэ зүйл, шүүгчид өндөр цалинтай болсноор шударга ёс хэрэгждэггүй юм байна, хүний эрх хамгаалагддаггүй юм байна.
Хүн бүрт эрүүдэн шүүлтээс ангид байх эрхийг нь ойлгуулж чадаж байж бид урьдчилан сэргийлж чадна
Юуны өмнө иргэдийн ойлголтыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг тогтмолжуулах шаардлагатай байна. Эрхээ мэддэг иргэн шудрага ёсыг нэхэж, шаардажчадна. Өөрийн эрхийг нэхдэг, хэрэгжүүлдэг хүн бусдын эрхийг хүндэтгэж, хамгаалж чадна. Хүний эрх, эрх чөлөөг байнга сануулж, сурталчилж, тэтгэж байхгүй бол мартагдах, дарагдах нь байдаг зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Төр энэ чиглэлээр төсөв, хөрөнгө тогтмол тусгадаг, зарцуулдаг байхаас өөр арга алга.
Эрүүдэн шүүх болон хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийг таслан зогсоох, ахин гаргуулахгүй байхын тулд нэн даруй холбогдох хууль тогтоомжид тодорхой, хэрэгжих заалтууд оруулах, хүлээлгэх хариуцлагыг өндөрсгөх, хууль сахиулах байгууллагын эрх мэдлийг дахин хувиарилалт хийж, хууль шүүхийн байгууллагын удирдлагын тогтолцоо, бүтцэд эрүүдэн шүүлтийг хянах, зогсоох механизмыг бий болгож байж шудрага бусбайцаалт, эрүүдэн шүүлттэй тэмцэж чадна.
Сар хүрэхгүй хугацааны өмнө ирж ажилласан НҮБ-ын тусгай илтгэгч Мишель Форстийн зөвлөмжинд Хүний эрхийн хамгаалагчийн тухай хуулийг хэлэлцэж батлах шаардлагатай байгаа тухай илэрхийлсэн бөгөөд өнөөдрийн хэлэлцүүлгээс гарах зөвлөмжинд энэ талаар тусган Засгийн газар, Улсын Их Хуралд хүргүүлэх болно.
Хүн бүрт эрүүдэн шүүлтээс ангид байх эрхийг нь ойлгуулж чадаж байж бид урьдчилан сэргийлж чадна. Энэ бол дан ганц төрийн үүрэг биш, Хүний эрхийн чиглэлийн төрийн бус байгуулгууд, иргэний нийгмийноролцоо, хяналт, санаачлага шаардлагатай” гэлээ.
Хэлэлцүүлгийн эхний илтгэлийг ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг “Эрүү шүүлтээс ангид байх эрхийг хангахад тулгамдаж буй асуудал: Үндэсний хууль тогтоомжийн хэрэгжилт, хүний эрхийн олон улсын эрх зүйн шаардлага" илтгэлийг тавьж байна.
ХЭҮК-ыын гишүүн П.Оюунчимэг "Хоёр том хүндрэл байгаагийн нэгдүгээрх нь төсөв. Асуудал оруулахаар хөрөнгө мөнгөний асуудал ярьдаг. Өнгөрсөн хугацаанд бидэнд хууль болон хэрэгжүүлэгч нь байсан. Бид 2000 онд гэрээ конвенцид нэгдэн орсон юм бол үүнийг хэрэгжүүлэх ёстой. Өнгөрсөн 19 жилийн хугацаанд эрүү шүүлтийг олон хүн амаа цуцтал ярьсан.
Нэг сургалтад суусан хүн гурван жилийн дараа ажлаа солиод явчихдаг
Зарим прокурор, шүүгчтэй уулзаж, олон улсын гэрээ конвенцийг дагаж мөрд гэхээр дээд байгууллагаас заавар ирээгүй гэдэг. Хүний үгээр биш хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр хүний хандлага, ойлголтыг өөрчлөхгүйгээр эрүү шүүлтийн талаар яриад хэрэггүй гэдгийг ХЭҮК-ын 20 жилийн түүх харуулж байна.
Хүний эрхийн талаар сургалтыг тогтмол өгөхгүйгээр энэ ажил явахгүй. Нэг сургалтад суусан хүн гурван жилийн дараа ажлаа солиод явчихдаг. Сургалтыг кредиттэй болгож, ажил дүгнэх үзүүлэлтийн суурь болгох хэрэгтэй. Монгол Улс дэлхийн нэг эд эс. Тиймээс НҮБ-ын гишүүн байгууллагын нэг учраас ганцаараа амьдардаг юм шиг амьдарч болохгүй тул олон улсын үйл ажиллагаанд оролцох нь чухал" гэлээ.