Амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилсээр. Өглөө 7 цагт автобус хөдөлж, 8 цагаас хот хөдөлгөөнд орсон хэвээрээ л байна. Өөрчлөгдсөн зүйлс гэвэл өглөө бүр сургууль руугаа гүйлдэн, автобусанд зайрмаг долоох дунд сургуулийн формтой хүүхдүүд харагдахгүй болжээ.
Тийм ээ! Зуны амралт эхэлсэн. Тэгвэл эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ амралтыг хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөх талаар бодсон уу?
Амралтыг зөв зохистой өнгөрүүлж чадвал танхимын боловсролоор ч олж авдаггүй зүйлсийг мэдэж авдаг. Иймд танд хэрэг болж юуны магад гээд зуны сургалт зохион байгуулдаг газруудын мэдээллийг хүргэе.
Хүүхдийн ой тогтоолт, бүтээлч сэтгэлгээг сонирхолттой байдлаар хөгжүүлж чаддаг хэмээн ам сайтай байдаг “Монголын Оюун Ухааны Академи” зуны элсэлтээ эхэлсэн байна.
Ой тогтоолт, түргэн бодолтын сургалтын төлбөр 360,000₮. Уг сургалтын төв нь нийт 8 салбартай ба та өөрт ойр салбарт хандан, эсвэл http://www.mastermind.mn/mn/ холбоосоор дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Таны хүүхэд ирээдүйн ой тогтоолтын мастер болохыг үгүйсгэхгүй шүү дээ. 😊
Эсвэл та хүүхдийнхээ гадаад хэлний боловсролд анхааран Англи хэлний сургалтын төв хайж байна уу? Бид бүхэнд санал болгох хэд хэдэн санаа байна.
Монголын Англи хэлний академи /IBT center/
IELTS 6,5/IBT TOEFL 85 оноог гэрээгээр амлан сургалтаа явуулдаг тус төв нь анхан шат, Англи хэлний 26 үсгээс нь эхлээд IELTS 6,5 оноо авах хүртэлх ангиудтай.
Төлбөр нь 650,000₮. Дэлгэрэнгүй мэдээллийг 7000-3999 7000-4999 болон https://www.facebook.com/centerIBT/ холбоосоор авах боломжтой.
Absolute school of English
Уг сургалтын төв энэ сарын 24-нөөс зуны суралтаа эхлүүлэх гэж байгаа аж. 1,5 сарын хугацаанд ажлын 5 хоногт үргэлжлэх ба өглөө, өдрийн, үдээс хойших гээд өөрт тохирсон цагаараа бүртгүүлэх боломжтой.
12-оос дээш насны суралцагчийг бэлтгэдэг ба
- Анхан болон дунд ангийн 2 сарын төлбөр 588,000₮
- Дунд болон гүнзгий ангийн 2 сарын төлбөр 688,000₮
- Бэлтгэл анги болон TOEFL IELTS ангиудын 2 сарын төлбөр тус бүр нь788,000₮.
Ажлын өдөр 09:00-18:00, амралтын өдөр 10:00-15:00 цагийн хооронд Absolute төвд өөрийн биеэр хандан Англи хэлний түвшнээ үнэгүй тогтоолгон зөвлөгөө авах боломжтой. Гадаад багштай шинэ үг цээжлэх анги
- Дүрмийн давтлага, хоцрогдол арилгах анги
- Гадаад багштай ярианы клуб
- Гадаад багштай мэтгэлцээний клуб
- Гадаад багштай бизнесийн англи хэлний ангиуд хичээлээс гадуур үнэ төлбөргүй хичээллэх ажээ.
Тусгаар тогтнолын ордны 108 тоотод байрлах төв салбараас мэдээллээ биечлэн авах, 7711-8288, https://www.facebook.com/AbsoluteToeflCenter/ холбоосоор авах боломжтой.
Jet school of English
Уг төв насны ангиллын хувьд 7-12 насны багачуудад, 13-18 насны сурагчдад болон насанд хүрэгчдэд зориулсан гэсэн өргөн сонголттой ангиудтай. Англи хэл заахаас гадна сургалтын хөтөлбөрөөрөө дамжуулан харилцааны чадвар, хамтран ажиллах, бүтээлч байдал, хамтын ажиллагаа, шүүмжлэлт сэтгэлгээний чадварыг хөгжүүлдэг нь уг төвийн давуу тал юм.
- Насанд хүрэгчдийн анги: 6/14-нөөс эхлэн зуны сургалтаа эхлүүлсэн. 7 хоногт 4 удаа, өдөрт 3 академик цагаар 2 сарын хугацаанд үргэлжлэх ба суралцах түвшнөөс хамааран 199,000₮-599,000₮. Төлбөрийн уян хатан нөхцөл буюу хувааж төлөх боломжтой.
- Өсвөр насны анги: 7 хоногт 4 удаа, өдөрт 6 академик цагаар 1 сарын хугацаанд хичээллэх ба 539,000₮-619,000₮.
- Багачуудад зориулсан анги: 6/10-наас эхлэн шинэ сургалтаа эхлүүлсэн. 7 хоногт 4удаа, өдөрт 3 академик цагаар 1 сарын хугацаанд хичээллэх юм. Сар тус бүрийн төлбөр нь 259,000₮. Дэлгэрэнгүй мэдээллийг http://jet-english.mn/ холбоосоор болон 7711-8899 дугаарт холбогдон авах боломжтой.
Talk talk English
Монгол Англи багштай, сургалтын арга барилаа тун өвөрмөцөөр явуулдаг тус сургалтын төв 8-10 насны багачуудад зориулсан ангидаа хөнгөлөлттэй үнээр элсэлт авч байна.
Бусад анги дүүргэлт болон үнэ тарифын талаар мэдээлэллийг 7013-5135 7013-5134 дугаарт холбогдон авах боломжтой.
Б.Энхжаргал