Киприйн теннисийн од Маркос Багадатис зодог тайлах болсноо мэдэгджээ. Тэрбээр Уимблдоны тэмцээний дараа уг мэдэгдлээ олон нийтэд зарласан юм.
Тэрбээр уг шийдвэрийнхээ талаар “Хүний биеийн чадамжаас шалтгаалж теннис, тэр дундаа мэргэжлийн теннис ямар хэцүү гэдгийг мэдэрч байна. Хэдийгээр миний сэтгэл зүрх тоглохыг хүсэж байгаа боловч бие маань миний хүссэн шиг өндөр түвшинд өрсөлдөөн үзүүлэх боломжгүй болсныг баталж байна. Сүүлийн хоёр жил хэд хэдэн гэмтэл авснаас болоод маш хүнд өнгөрлөө” гэсэн юм.
Багадатисын хувьд 2006 онд дэлхийн чансааны 8-р байранд эрэмбэлэгдэж байсан билээ. Тухайн жилдээ тэрээр Австралийн нээлттэй тэмцээний шигшээд шалгарч, хойтон жил нь Уимблдоны ¼ шигшээд шалгарч байсан юм.
Харин зодог тайлах хүртлээ тэрээр 9 сая ам.долларын орлого олсон бөгөөд 15 жилийн замналынхаа сүүлийн жилд дэлхийн чансааны 134-т эрэмбэлэгдсэн байна. Түүний амжилтын оргил үе нь 2006-2010 он юм. Тодруулбал, Бээжин, Загреб, Стокхолм, Сидней хотуудад болсон АТР-ийн тэмцээнүүдийн ганцаарчилсан төрөлд тэргүүлсэн билээ.
Б.Энх-Амгалан