Италийн Наполи хотноо болох 2019 оны долдугаар сарын 3-14-нд болох дэлхийн оюутны спортын зуны Универсиад наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслол МУИС-ийн төв номын санд өнөөдөр боллоо.
Монгол улсын 33 тамирчин уг наадамд байт харваа, буудлага, жүдо, таеквондо, теннис, усан спорт, ширээний тэннис гэсэн долоон төрлөөр оролцох юм.
Ёслолын үеэр баг тамирчдыг төлөөлөн буудлагын үндэсний шигшээ багийн (ҮШБ) тамирчин ОУХМ Г.Нандинзаяа, таеквондогийн ҮШБ-ын тамирчин ОУХМ П.Тэмүүжэн нар тангараг өргөээ. Мөн МОСХ-ноос бэлтгэсэн Универсиадын албан ёсны хувцас Испанийн “Келме” брэндийн 7-н иж бүрдэл хувцасны дээжийг тамирчдад гардуулан өглөө. Наадамд оролцх жүдо ҮШБ тамирчин, ОУХМ Ц.Цогтбаатарт Монгол улсын төрийн далбааг гардуулан өгсөн байна.
Наадамд явах баг тамирчдад БСШУСЯ, Биеийн тамир спортын газраас санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.
Монголын баг тамирчид 1965 онд Унгарын Будапешт хотноо болсон Универсиад наадамд анх удаа оролцож байжээ. Тамирчид маань бага олимп хэмээх дэлхийн оюутны Универсиад наадмаас 53 медаль үүнээс алт-11, мөнгө-16, хүрэл-16 медалийг есөн төрлөөс хүртэж байсан юм.